Психоанализ


Сэтгэл судлалын шинэ ном хэвлэгдэн гарсныг дуулгахад таатай байна. Энэхүү номын зохиогч психоанализыг системтэйгээр тайлбарлахын тулд номын агуулгыг психоанализын хөгжлийн он цагийн дарааллаар бүлэглэн хуваажээ. Фройдын ажил мэргэжил, психоанализын хөгжил, зүүдний тайлал, ухамсарт бус сэтгэцийн тухай тайлбар, бэлгийн амьдрал, хүүхэд насны дурсамж, сэтгэцийн бүрдэл хэсгүүд, нийгэм соёл зэрэг психоанализын бүхий л тулгуур ойлголтуудыг багтаасан байна.