"Катарсис" сэтгэл зүйн төв

Катарсис сэтгэл зүйн зөвлөгөө, заслын төв нь 2000 онд Эрдэнэт хотноо үүсгэн байгуулагдсан. 2018 онд УБ хотод салбараа байгуулан ажиллаж байна. Одоогоор 1250 гэр бүлд сэтгэл зүйн зөвлөгөө заслын үйлчилгээ үзүүлсэн байна. Эмнэлгийн захирал, ерөнхий эмчээр Сэтгэцийн эмгэг донтолт судлалын ахлах зэргийн эмч , сэтгэл засалч эмч Ц.Батаа болон клиник сэтгэл зүйч П.Мөнхзул, гэр бүл, хосын сэтгэл зүйч Ж.Амар, тусгай сэтгэл зүйч Д.Ирээдүй,  хэл засалч А.Номин, , хүүхдийн сэтгэл зүйч Б.Ариунаа нар ажилладаг.

Дараах чиглэлээр сэтгэл зүйн зөвлөгөө, заслын үйлчилгээг үзүүлдэг:
Архидалт, мансуурал, сэтгэцийн эмгэгийн тулгамдсан асуудлаар ганцаарчилсан болон гэр бүлийн зөвлөгөө өгөх, эмчилгээ хийх
Гэр бүл, хүүхэд, хосын харилцааны тулгамдсан асуудлаар сэтгэл зүйн зөвлөгөө өгөх
Жирэмсэн ээжүүдэд зориулсан бүлгийн сэтгэл засал
Түрэмгий зан авир, айдас, түгшүүр, өөртөө итгэлгүй байдал, стресс, уй гашуу, бэлгийн харилцааны асуудал, ганцаардлын асуудлаар бүлгийн сэтгэл засал 
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд сэтгэл зүйн оношилгоо, тусламж үйлчилгээ үзүүлэх, хэл заслын хичээлүүд
Төрөл бүрийн өвчний үеийн (даралт ихсэх, зүрхний бах-стенокардия, чихрийн шижин –II хэлбэр, ходоодны шархлаа, таргалалт, астма, псириоз, мигрень) сэтгэл засал, ховс эмчилгээ
Албан байгууллагад зориулсан хүний хөгжил, харилцаа хандлага , стрессээ тайлах ур чадвар сайжруулах сургалт зохион байгуулах

Хаяг №1: Эрдэнэт хот 3-р микрорайон 6-р байрны урд “Катарсис” эмнэлгийн байр
Хаяг №2: Улаанбаатар хот Баянбүрдийн тойргийн зүүн талд Computer mall 11 давхарт 1104тоот
Холбогдох утас: 99351315, 99151606, 99618811



<iframe src="https://cdn.flipsnack.com/widget/v2/widget.html?hash=ftn56fqej&bgcolor=EEEEEE&t=1552315459" width="640" height="385" seamless="seamless" scrolling="no" frameBorder="0"         allowFullScreen></iframe>