Хуулийн сэтгэл судлал гэж юу вэ?
Хуулийн сэтгэл судлал нь сэтгэл судлал болон хуулийн салбар хоёрын дундаас үүсэх салбар шинжлэх ухаан юм. Сүүлийн үед тус салбарыг сонирхсон, мэргэшсэн судлаач их болсон. Учир нь телевизээр гарч буй үзэгдлээр сэтгэл судлалыг ашиглаж гэмт этгээдийг тодорхойлох, кинонд сериал алуурчны гэмт хэргийн шалтгааныг илрүүлэх, мөн сэтгэл судлаачийг баатар болгон тодотгодог детектив, шинжлэх ухааны зохиолын номуудын дэмжлэгээр хуулийн сэтгэл судлал олонд танигдаад байгаа юм.
Тус салбар нь хууль ба сэтгэл судлалын дундаас үүснэ гэж байгаа боловч хуулийн сэтгэл судлаачид ажил үүргийнхээ талаар хангалттай их тодорхойлолтыг гаргаж чадах юм. Тус салбарт зөвхөн хуулийн сэтгэл судлаачид ажилладаггүй, харин клиник сэтгэл судлаач, сургуулийн сэтгэл судлаач, неврологич, зөвлөгч нар оролцохдоо гэмт хэргийн тохиолдолд аналаиз хийх, хуулийн системд зөвлөгөө ба санаачилга гаргах, гэрчийн мэдүүлэг авах зэргийг сэтгэл судлаач мэргэжилтний үүднээс ажилладаг.
Жишээ нь, гэмт хэргийг шүүх ажиллагаанд холбогдох гэмт этгээдийг эмчлэх, оношилох, тодорхойлох гэх мэт сэтгэцийн эрүүл мэндийн талын үүргийг клиник сэтгэл судлаачид гүйцэтгэдэг. Харин сургуулийн сэтгэл судлаачид хүүхдийг гэмт хэрэг үйлдэх, хүчирхийлэх хандлагатай эсэхийг тогтоох, эсвэл шүүх танхимд гэрчээр оролцож буй хүүхдийн сэтгэл зүйг бэлдэх үүрэгтэй байдаг.
Эх сурвалж:
www.psychology.about.com
Л.Энхтүшиг
0 comments: