Колбергийн ёс суртхууны хөгжил



Боловсон байдлын өмнөх шат
1.       Дуулгавартай байдал болон шийтгэл.
\хэрхэн шийтгэлээс зайлсхийх вэ?\
2.       Өөрийгөө сонирхох
\миний дотор юу байгаа вэ?\
Боловсон байдлын шат
3.       Хувь хүний зөвшилцөл болон тохироо.
\нийгмийн хэм хэмжээ, сайн хүү, сайн охин гэх ойлголт\
4.       Эрх мэдэл болон нийгмийн давхаргаа хадгалах.
Боловсон байдлын дараах шат
5.       Нийгмийн гэрээ.
6.       Нийтлэг угсаатны зарчим.
Шат бүрт олж авсан зүйлсээ дараагийн шатандаа сэргээдэг боловч нарийн ширийн зүйлд хангалттай анхаарал хандуулж чаддаггүй.
 Боловсон байдлын өмнөх шат.
Энэ шатны ёс суртахууны утга учир нь хүүхдэд бүдүүлэг соёлгүй байдлаар илэрдэг. Насанд хүрэгчид  энэ шинжийг харж чадна. Энэ үед ёс суртахууныг аливаа үйлдлийн шууд үр дагавараар нь шүүн хэлэлцдэг. Энэ үе нь ёс суртахууны хөгжлийн 1,2-р шатнаас бүрддэг ба эдгээр нь зөвхөн эгоцентризм дээр төвлөрдөг. Боловсон байдлын өмнөх шатан дээрээ байгаа хүүхэд юмсын зөв бурууг шүүх чадвар болон нийгмийн тогтсон ёсыг хараахан эзэмшээгүй байдаг. Харин юмсын гадаад үр дагаварт илүү анхаарал хандуулдаг.
1.       Эхний шат болох дуулгавар болон шийтгэлийн үед хүүхэд өөрсдийн үйлдлүүд дээрх үр дагаварт шууд анхаарал хандуулдаг. Жишээ нь: тухайн үйлдлийг хийж байгаа хүн гэмт хэрэгтэн бол тэр үйлдэл буруу зүйл гэж үзнэ. Мөн хохирогчийн шийтгэлээс хамааран гэм бурууг нь хүлээн авдаг. Тухайлбал: гэмт хэрэгтэн хүнд шийтгэл амссан бол түүнийг гэм буруу багатай хэмээн үздэг. Энэ нь эгоцентризм бөгөөд бусдын бодлыг хүлээн зөвшөөрөх байдал нь дутмаг байдаг.
2.       Өөрийгөө сонирхох шатанд хүүхдийн хамгийн их сонирхож байгаа зүйл нь түүний хувьд зөв зүйл байдаг. Хэн нэгний нэр хүнд болон бүлэг доторх хүмүүсийн харилцааг нарийн тодорхой ойлгодоггүй. Энэ шатанд хүүхэд бусдын хэрэгцээн дэх сонирхолд хязгаарлалттай ханддаг ба энэ нь өөрийн сонирхлыг урагшлуулах түлхэц болдог. Бусдад санаа зовох нь үнэнч байдал болон жинхэнэ хүндлэл дээр тулгуурладаггүй. Гэхдээ чи миний сонирхолыг хүлээн зөвшөөрвөл би чинийхийг гэсэн сэтгэлгээтэй байдаг.
Боловсон байдлын өмнөх шат нийгмийн гэрээ буюу 5 дахь шатнаас нэг ялгаатай их ялгаатай ба хүүхдүүдийн бүхий л үйлдэл нь хувь хүний хэрэгцээ болон сонирхлоос шалтгаалдаг.
Боловсон байдлын шат.
Энэ үе нь өсвөр насныханы шат бөгөөд тэд үйл ажиллагааны ёс суртахууныг нийгмийн үзэл болон нийгмийн хүлээлтээр шүүн хэлэлцдэг. Энэ үе нь 3,4-р шатнаас бүрдэнэ. Энэ үед хувь хүн дүрэм журамд захирагдах болон нийгмийн хэм хэмжээг дагадаг. Гэхдээ дүрэм журмыг дагаж мөрдөх шударга байдал нь хааяа эргэлзээтэй байдаг.
3.       хувь хүний зөвшилцөл болон тохирооны үед хувь хүн нийгмийн дүрээ гүйцэтгэх замаар нийгмийн харилцаанд оролцдог. Хувь хүн нь нийгмийн дүрүүдийг ойлгодог шигээ бусдын сайшаал болон шүүмжлэлийг хүлээн авах чадвартай байдаг. Тэд сайн хүү, сайн охин байхыг хичээдэг. Үйл ажиллагааны ёс суртахууныг дагавараар нь дүгнэдэг. Үүнд хүндлэл талархал мөн харилцааны “алтан дүрэм ” орно.
4.       Эрх мэдэл болон нийгмийн хүлээлтийн шатанд хууль, оньч мэргэн үгс болон нийгмийн дүрэмд захирагдах нь их чухал байдаг. Учир нь нийгмийн функцийг хамгаалах үүрэгтэй гэж үздэг. Энэ үед юу зөв буруу вэ? Гэдгийг зааварласан санаанууд фундаметализм\аливаа шашны сургаалыг чанд сахих үзэл\-н бий болох үндэс болдог. Тэд хэн нэгэн хуулийг зөрчвөл энэ нь буруу зүйл бөгөөд хууль бол сайн зүйлсээс муу зүйлсийг ялгахад чухал үүрэгтэй гэж үздэг. Мөн ёс суртахуун ихэвчлэн гадны хүчээр буюу тушаах байдлаар явагдана гэж үзэх хандлагатай.
Боловсон байдлын дараах шат
Хувь хүн нийгмийн нэг бодгаль гэдгээ ухаарч өөрийгөө нийгмийн үзлээс дээгүүр авч үздэг. Жишээ нь: нийгмийн дүрэм журам хувь хүний дүрэм журамтай зөрчилдвөл түүнийг дагаж мөрддөггүй. Ёс суртахууны дараах шатанд ёс зүйг баримталдаг хүмүүс нь дүрэм журмыг хэрэгцээтэй зүйл гэж үздэг ч түүнийгөө өөрчлөн хувьсгах арга барилтай байдаг. Дүрэм нь ерөнхийдөө нийгмийн дэг журмыг голчлон үздэг ба хүний эрхийг хамгаалдаг. Дүрмүүд бол ямар ч асуултгүйгээр дагах ёстой туйлын тушаал биш. Учир нь хувь хүн нийгмийн гэрээ хэлэлцээрээс илүү өөрийн ёс суртахууны үнэлэлт болон зан үйлийн  үнэлэлтээ илүүд үздэг. Зарим онол ихэнхи хүмүүс хийсвэр ёс суртахууны энэ шатанд хэзээ ч хүрч чадахгүй гэж үздэг.
5.       Нийгмийн гэрээний шатанд хувь хүн хуулийг хатуу зарлигаас илүүтэй нийгмийн гэрээ гэж ойлгодог. “хамгийн сайн зүйлсийг хамгийн сайн хүмүүст ” гэдэгчлэн нийгмийн тэтгэлэгийг сайжруулах хэрэгтэй. Ямар ч ирээдүй хүн бүрт эсвэл нийгэмдээ хэрэгцээтэй байх хэрэгтэй гэж үздэг.
6.       Нийтлэг угсаатны зарчимын шатанд нийгмийн ёс суртахууны зарчимыг хэрэглэн хийсвэр учир шалтгаан дээр үндэслэдэг шат. Хууль дүрэм нь шударга ёс дээр үндэслэхийн хирээр үнэн зөв байдаг ба хүмүүс шударга бус хуулийг дагаж мөрдөхгүй байх нь зөв. Нийгмийн гэрээ нь ёс суртахууны үйлдлүүдэд чухал биштэй адилаар хуулийн эрхүүд ч мөн хэрэгцээтэй биш.
Шийдвэр нь нөхцөлийн аргад гарах таамаглалаас илүүтэйгээр туйлын аргад эрс тэс байдлаар гарч ирдэг. Хэрэв хувь хүн бусад хүний төсөөлөл үнэн гэж итгэж байвал бусдын аргыг дагахыг илүүд үздэг. Колберг үзэхдээ энэ шатанд тохирохуйц үйлдэл хийж байгаа хүнийг танихад хүнд гэж үзэж байв.
Нэмэлт шат
Колберг туршилтынхаа явцад ёс суртахууны шатуудыг илэрхий даван туулж байсан зарим шинжийг ажигласан. Колберг энэ асуудлыг онолоо өргөжүүлэх эсвэл ёс суртахууныг доройтуулах гэсэн хоёр замаар шийдэх хэрэгтэй байв. Тэрээр мэдээж эхний замыг сонгосон бөгөөд хувь хүний шинж чанарт хараахан нийцээгүй нэмэлт шатыг гаргасан. Хувь хүн хоорондын зөрчлийг ёс суртахууны буруу гэж үздэг. Энэ үе нь ихэвчлэн коллежид элсэн орж буй оюутнуудад илэрдэг гэж Колберг гэж үзжээ.

              Эх сурвалж: www.en.wikipedia.com                                                                            

    Б.Ганзул