Стресстэй тэмцэх үү?
Улирлын нөлөөллөөс болоод ч тэрүү таны стресстэх ихсэж байнуу, стресснээс хэрхэн гарахаа мэдэхгүй бухимдаж сууна уу, стрессний талаарх нийтлэлүүд түүний сөрөг үр дагаварыг хэт их дурдаад санааг чинь улам чилээж байна уу? Хэрэв тийм бол дараах зөвлөгөөг уншаад хэрэгжүүлэх гээд нэг үзээрэй.
- Стрессээсээ зугт. Дасгал хөдөлгөөн нь стресстийгсайн дарна. Биеэ цэх байлгаж амьсгалын дасгал хийж заншвал дааврыг тэнцвэржүүлээд байж чадна.Өдөр бүр заавал дасгал хий. 15 минут ч багадахгүй.Аль болох шатаар өгсөх, унаж буй машиныхаа оронд явган явах боломжыг ашигла.
- Сайн унт!. Хангалттай их унтах нь цаг алдаж байгаа хэрэг биш. Нойроо бүтэн авснаар жингээ барин, ой санамж сайжруулан, ааш зангаа өөдрөг байлгах, өдрийг эрч хүчтэй өнгөрөөх зэрэг маш олон сайн талтай. Үүнээс гадна стресснээс салахад тань ч туслах болно.
- Сайхан зүйлсийг бодож уран сэтгэмжээ ашиглан цааш төсөөлөөд үз. Таатай зүйлийг хийхэд цусны даралт буурч, эндорфин (сэтгэл ханамжийн даавар) ялгаран стрессийн нөлөөллийг зайлуулна
- Найз нөхөдтэйгээ уулзаж сайхан ярилц. Ялангуяа эмэгтэйчүүд найзуудтайгаа ярилцах үед аз жаргалын гормон ялгардаг байна. Харин эрчүүдийн хувьд найзуудтайгаа салхинд гарах,ууланд авирах, сагс тоглох гэх мэт спортлог байдлаар цагийг өнгөрөөх нь мөн л аз жаргалын гормон ялгарахад тань тустай.
- Хоолны дэглэмдээ ухаалаг ханд. Инсулиныг огцом хөөргөдөг сахар агуулсан нүүрс усны төрлийн хоол идэхээс зайлсхий. Харин үүний оронд их хэмжээний ногоо, жимс, үр тариаг, самар идэх хэрэгтэй бөгөөд өөх тостой хоол, сод агуулсан давс, спирт болон кофеины төрлийн зүйлээс хол бай. Хүнсний зүйлээ цэвэр байгалиар нь байлгах нь таныг стресстэй тэмцэхэд тань туслах болно.
- Тайвшрах, сайхан мэдрэмж төрүүлэх зүйлүүдийг өөртөө зориулж хийх зав бололцоо гарга . Халуун ваннд орж, иллэг бариа хийлгэх, өөртөө бэлэг өгөх, сайхан хоол хийж идэх гэх мэт өөрийгөө баярлуулах зүйлсийг хий.Өөрийгөө чухал хүн гэдгээ мэдэрч энэ маягаар хүртэх шагнал, гавъяатай хэмээн өөртөө сануулж байгаарай.
- Зураг зурах, нэхэх, модон эдлэл хийх зэрэгөөрийгөө илэрхийлсэн бүтээл хийвэл үнэт зүйл хийж чадсан сэтгэлийн ханамж төрүүлнэ. Энэ тал дээр авъяасгүй байсан ч санаа зоволгүй дотоод мэдрэмжээ гаргаарай.
- Ямар нэг зүйлд уурлаж бухимдан стресстэх үедээ өөрийгөө тайвшруулж сур. Баясалгал, тайвширах дасгал, оюун ухааны уран дүрслэл, амьсгалын дасгалд суралцвал стрессийг гадагшлуулж сэтгэл санаа бодлоо стрессээс өөр зүйл дээр төвлөрүүлж чаддаг болно. Эсвэл зүгээр л бусдыг, тухайн үйл явцыг байгаа чигээр нь хүлээн авч хайрлах гээд үз. Юм бүхэн санаанд тань нийцнэ гэж байхгүй шүү дээ.
- Сайн инээ. Та аз жаргалтай байхдаа инээдэг биш, инээдэг учраас л аз жаргалтай байгаа юм. Боломж олдох үед чин сэтгэлээсээ инээгээд үз. Хүн инээнгээ уурлаж чадахгүй шүү дээ.
- Таньд таашаал өгч чадах бэлгийн харьцааг бүү хойшлуул. Бэлгийн харьцааны үед ялгардаг даавар нь таны стрессийг хэд хэдэн хоногоор мартуулж чадах болно.
- Кофейн агуулсан зүйлс болон мансууруулах бодис, согтууруулах ундаа зэрэг нь стрессийг илүү хүндээр хүлээж авахад хүргэдэг тул түүнээс аль болох зайлсхийх хэрэгтэй.
Б.Ганзул
0 comments: