Манлайлагчийн талаарх онолууд
20-р зууны эхэн үеэр анх манлайлагч, удирдагчдын талаарх судалгаа нь өмнөхөөсөө арай илүү эрчимжиж эхэлсэн юм. Эрт үеийн манлайлагчийн тухай онол нь манлайлагч ба түүнийг дагагч хүмүүсийн хооронд ямар чанарын ялгаа байна вэ гэдгийг тодорхойлоход түлхүү ач холбогдол өгдөг байсан бол сүүлд гарч ирсэн онолууд нөхцөлт хүчин зүйл, ур чадвар гэх мэт хувьсагчдыг авч үздэг болсон юм. Манлайлагч ба удирдагчийн талаарх ялгаатай онолууд байдаг хэдий ч дараах найман хэлбэрээр ангилдаг байна:
- "Суут Хүн" онол. Гол санаа нь манлайлах, удирдах чадвар нь удамшдаг буюу агуу удирдагчид олдмол биш төрөлхийн шинжтэй байдаг гэж үздэг. Энэ төрлийн онолуудад манлайлагчийн хэрэгцээ шаардлага гарсан үед тэд баатарлаг байдлаар гарч ирдэг гэжээ.
- Шинж онцлогийн онол. "Суут хүн" төрлийн онолуудтай төстэй бөгөөд манлайлагч болоход тохирох тодорхой хэдэн шинж онцлог ба чанарууд нь төрөлхийн байдаг гэж үздэг. Хэрэв манлайлагчаас тодорхой хэд хэдэн түлхүүр шинж онцлогууд илэрч байвал дараа нь энэхүү чанаруудыг хэрхэн эзэмшиж авсан бэ гэдгийг хүмүүс дээр ярих болохоос манлайлагч дээр ярихгүй гэж үздэг.
- Тохиолдлын онолууд. Энэхүү онолуудын гол санаа нь тухайн нөхцөлд хамгийн тохиромжтой манлайлагчийн хэв маягийг бүрдүүлдэг орчинд хандсан хүчин зүйлсийг түлхүү авч үздэг бөгөөд бүхий л нөхцөл байдалд хувьсах боломжтой манлайлагч байдаггүй ажээ. Манлайлагчийн амжилт нь түүнийг дагаж буй хүмүүсийн чанар ба нөхцөл байдлаас шууд хамааралтай юм.
- Нөхцөл байдлын онолууд. Энэхүү онолоор бол нөхцөл байдал дээр суурилж зөв зүйл хийдэг бол манлайлагч хүн мөн гэж тодорхойлдог. Манлайлагчийн ялгаатай хэв маягууд нь мөн адил өөр хоорондоо ялгаатай шийдвэр гаргахад хүрдэг. Жишээ нь, манлайлагч бүлгээсээ хамгийн ур чадвартай бөгөөд гишүүдээ сайтар мэддэг бол авторитар хэв маяг зохидог бол бүлгийн гишүүд нь ур чадвартай байсан тохиолдолд ардчилсан хэв маяг нь илүү дээр гэж үздэг.
- Зан байдлын онолууд. Тус онолоор суут манлайлагчид бол төрөлхийн биш, амьдралын явцад суралцаж бий болдог юм гэж хатуу үздэг. Бихевиоризмын зарчмаар ажиглах болон суралцах байдлаар манлайлагч болдог.
- Оролцооны онолууд. Оролцооны онолоор бол бүлгийнхээ гишүүдийн хувь нэмэр, оролцоо, шийдвэр гаргах процессийг нь дэмжиж буй хүн бол манлайлагч юм.
- Менежментийн онолууд. Гол төлөв трансакц онол гэх бөгөөд бүлгийн үйл ажиллагаа, зохион байгуулалт, хяналтад голлох үүргийг гүйцэтгэдэг. Мөн тэд шагнал ба шийтгэлийн систем дээр суурилж ажилладаг. Менежерийн онол нь ихэнхидээ бизнесийн орчинд хэрэглэгддэг.
- Харилцааны онолууд. Гол төлөв шилжилтийн онол гэж нэрлэдэг бөгөөд манлайлагч ба дагагчдын хоорондын холбоог судалдаг. Бүлгийн гишүүдийн үйл ажиллагаанд гол анхаарлаа хандуулдаг боловч гишүүн тус бүрийн нөөц бололцоог хэрэгжүүлэхийг хүсдэг. Иймэрхүү төрлийн манлайлагчид маш өндөр ёс суртхуунтай байдаг.
Эх сурвалж:
www.psychology.about.com
Л. Энхтүшиг
0 comments: