APA style болон Формат гэж юу вэ?


Аливаа шинжлэх ухаан бүр өөрийн гэсэн онол, практик арга барилтай байхаас гадна тогтсон дүрэм журамтай байдаг. Тогтсон дүрэм журмын тусламжтайгаар бид зөв дараалалд орж энэ нь эргээд эргэх холбоогоор онол асуудлаа сайжруулаад явдаг жамтай. Харин бидний судалдаг сэтгэл судлалын шинжлэх ухаан нь дэлхийн бүх улсуудад мэргэжлийн олон төрлийн холбоо байгуулагдсанаар хөгжих үндсээ тавьдаг. Тэдгээр олон холбоодын хамгийн том зохион байгуулалттай нь Америкийн Сэтгэл Судлалын Холбоо (APA) юм. Мөн тус холбоо нь дэлхийд хамгийн анх үүсгэн байгуулагдахаа өнөөг хүртэл дэлхийн бүх улс орны сэтгэл судлаачдыг хамруулсан томоохон хэмжээний зохион байгуулалт хийдэг. Тэдгээр сэтгэл судлаачид нь өөр өөрийн гэсэн судалгааны чиглэлээр төрөл бүрийн судлагдахууныг агуулах бүс буюу дивизионд харъялагдаж өөрсдийн судалгаагаар хувь нэмрээ оруулдаг. 
Ер нь судалгаа шинжилгээгээр батлагдсан үр дүн, түүн дээрээ үндэслэсэн эрдэм шинжилгээний нийтлэл зэргийг бид уншиж бас анализ хийдэг. Тэгэхээр бидэнд судалгаа шинжилгээ маш чухал юм. Үүний тусламжтайгаар бид шинжлэх ухаанаар батлагдсан баримт нотолгоотой ярьж, тайлбарлаж, зөвлөж, сургадаг юм.
Хэрэв сэтгэл судлаачид хичээл зүтгэл гаргаж, дэлхийн түвшинд өөрийн судалгаа, үзэл баримтлалаа түгээе гэвэл энэ боломж нь нээлттэй байгаа. Үүний тулд бид APA холбоонд хандах учраас тус холбооны дүрэм, формат, хэв маягаар бид нийтлэл бичиж, мөн тэдний ёс зүйн кодексийг баримталж судалгаагаа явуулах ёстой болдог.
APA формат гэдэг нь АPA-с гаргасан албан ёсны хэв маяг бөгөөд үүнийг сэтгэл судлал, боловсрол, нийгмийн шинжлэх ухаанд нийтлэг байдлаар хэрэглэдэг. Энэхүү форматын суурь зааварчилгаа нь анх 1929 онд Сэтгэл Судлалын Тойм Мэдээ сэтгүүлд хэвлэж байсан. Сүүлд энэхүү форматыг Америкийн Сэтгэл Судлалын Холбооны Хэвлэлийн Удирдамж нэртэй хэвлэлээр илүү дэлгэрэнгүй болгосон байдаг.
Мөн APA форматад хэрхэн ишлэл зүүлт авах, цаасны дээд, доод зайнаас хэдэн см зай барих, агуулгын дэс дараалал, оршил болон дүгнэлт хэсгийн үгийн тоо хэд байвал зохистой талаар бичсэн байдаг.

Л. Энхтүшиг