Сургуулийн сэтгэл судлал гэж юу вэ?


Сургуулийн сэтгэл судлаач гэдэг нь нийгмийн, сэтгэл хөдлөлийн, хичээлтэй холбоотой асуудалтай байгаа хүүхдүүдэд туслахын тулд боловсролын систем дотор ажилладаг сэтгэл судлаачдын нэг хэсэг нь юм. Сургуулийн сэтгэл судлалын зорилго бол эцэг эх, багш хоёрыг хамтран ажиллуулах, сурагчдад ахиц дэвшил гаргахын тулд тэдний хэрэгцээг голлон анхаарч сургалтын эрүүл орчныг бүрдүүлэх байдаг. Тус салбар нь бусдыгаа бодвол харьцангуй залуу мэргэшил юм. 1968 онд Америкийн Сэтгэл Судлалын Холбоо (APA) нь өөрийнхөө дэргэд дэх Сургуулийн Сэтгэл Судлалын Үндэсний Холбоог (NASP) байгуулж анх удаагаа докторын зэргээр мэргэших боломжийг олгожээ. 2002 онд US NEWS, World Report хэвлэлүүд хамгийн эрэлт хэрэгцээтэй 10 мэргэжилд сургуулийн сэтгэл судлаачийг багтаасан байдаг.
NASP-н тодорхойлсоноор сургуулийн сэтгэл судлалын салбарт (1) зөвлөгөө, (2) оношилгоо, (3) хөндлөнгөөс оролцох, (4) урьдчилан сэргийлэх, (5) судалгаа ба төлөвлөх гэсэн үндсэн таван сэдвүүдийг авч үздэг.

Эх сурвалж:
 www.psychology.about.com

Л. Энхтүшиг