"Хүмүүний утга учрын эрэлд" Виктор Франкл

“Хүмүүний утга учрын эрэлд” бүтээл бол гашуун зовлонг гэтлэхэд туслах хамгийн шилмэл бүтээлийн нэг билээ. Жар гаруй жилийн өмнө хүн төрөлхтний үнэ цэнэ, хүсэл тэмүүлэл хэрхэн хямралд орж буйн тухай бичсэн түүний гайхамшигт эргэцүүлэл өнөөг хүртэл бидэнд үнэ цэнэ, утга учиртай үлджээ. Тэрхүү гайхалтай эргэцүүлэл Виктор Франклын туулж өнгөрүүлсэн амьдралаас урган гарчээ. 1942 оны есдүгээр сарын 25-нд Франкл ердөө 37 настай байв. Тэр нэгэн өдөр Франкл Вена дахь гэрээсээ гэр бүлийнхээ хамт ачигдан Терезиенштадт хорих лагерьд хүргэгджээ. Тэнд л сайх судлаач сэтгэл засалчийн мэргэжлийн ур чадвараа ашиглан хоригдлуудын өмнө тулгараад байсан зовлон бэрхшээл, сэтгэлзүйн цочролоос гарахад тусалж байв. Голчлон гуниг гутралаас гарч, амиа хорлохоос нь авардаг байлаа.

Венын сэтгэл судлалын дэг сургуулийн гуравдагч үеийн төлөөлөгч, экзистенциал сэтгэл судлаач Доктор Виктор Франкл энэхүү номдоо “логотерапи”-ийн учрыг тайлж өөрийн гаслант түүхээ өгүүлжээ. Аймшигт, хэрцгий хорих газарт тэсэж тэвчимгүй урт удаан хугацаанд шаналж байхдаа өөрийн нөхцлөө эргэцүүлжээ. Түүний гэр бүл нь цөм хорих лагерийн шатаах зууханд тарчилж өөд болжээ. Зугтаж чадсан ганц эгчийг нь эс тооцвол тэр цор ганцаар үлджээ. Хайртай бүхэн нь үгүй болж, эрхэмлэж явсан бүхэн нь утга учраа алдаж, аймшигт харгислалын дор өлсөж цангаж явахдаа яаж амьдралын утга учраа алдалгүй авч үлдэж чадав аа?                            

                       Виктор Франклын тухай дэлгэрэнгүй