Хар арьст хүмүүсийн амьдрал ба хүйсийн ялгаа

Бүлгийн хувьд хар арьст хүмүүс цагаан арьст хүмүүсээс илүү гадагшаа чиглэсэн байдаг (Joe, 1971; Lefcourt, 1972; Phares, 1976). Яагаад ? Хоёр тайлбар байж болно. Эхний тайлбар бол хар арьст хүүхдүүдийн орчин нь тэднийг гадагшаа чиглэсэн болгон төлөвшүүлдэг. Эцэг эхчүүд нь хүүхдүүдээ "хувь тавилангийнхаа эзэн нь мөн" гэж итгүүлдэг. Үүний үр дүнд хорвоо ертөнц тэдний гарт байгаа мэт итгэнэ (Phares, 1976). Нөгөө тайлбар нь үнэн хэрэгтээ хар арьст хүмүүс орчноо удирдаж чадах нь бага байдаг гэжээ.
Хар арьст залуус ядуусын хороололд амьдардаг, эмэгтэйчүүд нь цагаан арьстуудаас хоёр дахин их ажилгүйдэлтэй, гэр бүл нь засгийн газраас санхүүгийн дэмжлэг авдаг. Судалгаанаас хоёр дүгнэлтэнд хүрсэн байна. Хар арьстангууд гадагшаа чиглэсэн биш. Учир нь тэдэнд юу тохиолдоод байгааг хувь заяа мэтээр хүлээж авдаг. Тэдний гадагшаа чиглэсэн байдал нь тухайн нийгэм тэдний амьдралд хошуу дүрж байгаагаас шалтгаалж итгэл үнэмшил нь тогтдог (Gurin, Gurin, Lao, & Beattie, 1969)
Бүлгийн хувьд эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс илүү гадагшаа чиглэсэн байдаг (Maccoby & Jacklin, 1974a). Учир нь тэдний эцэг эхчүүд хэрхэн өсгөж байгаагаас нийгэмшил нь шалтгаалдаг. Охид бие даасан байхын тулд дэмжлэг авдаггүй ба орчин тойрондоо байгаа хөвгүүдтэй учираа олох чадвартай байдаг гэжээ. (Maccoby & Jacklin, 1974a; Piacente, 1975).

 Ашигласан материал:
Social Psychology: A Contemporary Approach, Louis Penner, 1978

Л. Энхтүшиг