Амжилтын хэрэгцээ
Henry Murray (1938) эрдэмтний боловсруулсан хэрэгцээний онолын ухагдахуун нь амжилтын хэрэгцээ юм. Түүний үзсэнээр хэрэгцээ бол хүч. Өөрөөр хэлбэл дутагдмал гачигдалтай нөхцөл байдлийг өөрчлөх гэсэн эрэл хайгуулын арга ухаан болох хүний үйлдэл хөдөлгөөн гэсэн үг. Жишээ нь, өлсөх бол хэрэгцээ мөн. Хүний юм идэхийг харсан бол тухайн хүн идэх зүйлийг олж харна. Улмаар тэр хүн гачигдсан байгаа болохоор гачигдлаа нөхөхийг хичээх юм. Murray хоёр төрлийн хэрэгцээг санал болгожээ. Эхнийх нь анхдагч буюу суралцдаггүй хэрэгцээ. Үүнд хүнс, ус, секс гэх мэт хэрэгцээнүүд орно. Хоёр дахь буюу суралцдаг хэрэгцээ нь бие махбодын хэрэгцээтэй шууд хамааралгүй. Тэдгээр нь унтах, идэх гэх мэт физиологийн зарим хэрэгцээнүүд шиг дутагдлаа нөхдөг хэрэгцээ биш юм. Харин хоёрдогч хэрэгцээнүүд нь илүү үндсэн шинжтэй ба тэдгээр нь үйлдэлд хүргэдэг хүний сэдэлжих хэрэгцээ юм.
Murray-ийн боловсруулсан хоёрдогч хэрэгцээнүүдэд эрх мэдэл, хамтрах хэрэгцээ зэрэг ордог. Мөн энэхүү сэдвийн хүрээнд дурьдагдах хамгийн чухал хэрэгцээ бол амжилтын хэрэгцээ юм. Тэрээр амжилтын хэрэгцээг тайлбарлахдаа "өндөр түвшинд хүрэх, бэрхшээлийг давахад хүнд хэцүү байдлаар гүйцэтгэх, өөрийнхөө хязгаарыг давах, тэмцэж бусад хүмүүсээс илүү байхыг хэлнэ" гэжээ (Hall & Lindzey, 1957, p.173). Хүнсний хэрэгцээ хүнийг сэдэлжүүлж улмаар илүү байх, амжилт гаргах, бүтэмжтэй байх зэрэг суралцдаг хэрэгцээнүүд хүнийг сэдэлжүүлдэг. David McCelland ба түүний хамтрагчдын судалдаг хүний зан үйлд чухал ач холбогдолтой амжилтын хэрэгцээ (гадаад нэр томъёонд ихэвчлэн n Ach гэж тэмдэглэсэн байдаг) - г батлан харуулсан юм.
McClelland хүний амжилтанд хүрэх хэрэгцээг Thematic Apperception Test (T.A.T) (Murray, 1943) хэмээх проектив тестээр оношлосон юм. Хэрэв танаас энэхүү тестийг авбал ярилцагч (судалгааг удирдагч) танаас зурагны тухай түүх ярьж өгөхийг санал болгоно. Юу өрнөж байгааг ? Юу тохиолдсоныг ? асуудаг, хүмүүсийн өгүүллэгэд төлөвлөгөө тэдгээрийн хэрэгцээ нь оршин байдаг гэсэн санаа нь дээр үндэслэдэг проектив тест юм. Амжилтын хэрэгцээг оношлох олон обьектив аргуудыг зохиохын тулд нилээд их хичээж байгаа юм. Гэвч өнөөг хүртэл түгээмэл ашиглагдаж ирсэн техник бол Т.А.Т болон өгүүллэгэд гарч буй зурагийг тооцоолох аргууд юм. Энэхүү техникт хэд хэдэн сул тал бий. Эхнийх нь өгүүллэгүүдийг тооцоолох хялбар биш. Судлаач тооцоолох системд бэлтгэгдсэн байх ёстой. Хоёр дахь нь амжилтын хэрэгцээ маш өндөр биш гэсэн оношлогооны итгэлт найдварын түвшинг батлахын тулд судлаач хоёр аргачлалыг мэддэг байх ёстой. Гурав дахь нь зурагнууд хүмүүсийн амжилтын хэрэгцээгээ хэр зэрэг илэрхийлэхэд нь нөлөөлдөг байж магадгүй. Жишээ нь, бие бие рүүгээ харсан зураганд өгүүллэг ярьсан хүмүүс амжилтын хэрэгцээгээ бие бие рүүгээ хараагүй зураганд өгүүллэг ярьсан хүмүүсээс илүү илэрхийлж байсан (Alper & Greenberg, 1967). Эмэгтэй хүнтэй зураг нь эрэгтэй хүнтэй зурагнаас бага амжилтын хэрэгцээ илэрдэг (Lesser, 1973). Зэрэг эдгээр асуудлууд байгаа ч амжилтын хэрэгцээг оношлох энэхүү аргачлал хамгийн шилдэг нь мөн билээ.
Ашигласан материал:
Social Psychology: A Contemporary Approach, Louis Penner, 1978
Л. Энхтүшиг
0 comments: