Амжилтын хэрэгцээ ба нийгмийн зан үйл
Судлаачид сурлагын, эдийн засгийн, мэргэжлийн амжилтуудад хүмүүсийн амжилтын хэрэгцээний хамаарал хэрхэн ялгаатай байгааг сонирхон судалдаг.
Амжилтын хэрэгцээ сурлагын амжилттай холбогдох нь. Амжилтын хэрэгцээ болон сурлагын дүнгийн холбоо хамаарал энгийн биш гэж бодож байгаа байх. Судалгаанаас үзэхэд энэ бол муруй шугам гэсэн үг. Амжилтын хэрэгцээний түвшин өндөр болон багатай хүмүүс сургуульдаа онц сурдаггүй. Мөн амжилтын хэрэгцээ дунджаас дээгүүр хүмүүс ч мөн адил (McKeachie). Ингэхлээр бага хэрэгцээтэй хүмүүс сургуульдаа онц сурахаар сэдэлждэггүй гэсэн хамаарал худлаа болж, эсрэгээрээ дээд зэргийн өндөр хэрэгцээтэй хүмүүс бодит бус өндөр зорилготой байдаг юм шиг санагдуулж байна. Энэ нь хүмүүсийн бодит чадвар, чадвараа үнэлж байгаа өөрсдийнх нь үнэлгээ таардаггүй юм байна гэдгийг харуулж байна.
Хэрэв бид нэг талыг туйлшран барихгүй бол амжилтын хэрэгцээ ба сурлагын дүнгийн эерэг холбоо хамаарлыг олж харахгүй (Bending, 1958; Reiter, 1964). Гэхдээ холбоо хамаарал айхтар зөрөөгүй. Дүнгийн шалтгаанд ямар ч хүчин зүйлс нөлөөлж болох юм. Тест өгөхтэй холбоотой түгшүүр, оюуны чадамж ба бусад өрсөлдөх сэдлүүд зэрэг нь хүчин зүйлст багтаж болно.
Амжилтын хэрэгцээ мэргэжлийн болон эдийн засгийн амжилттай холбогдох нь. McClelland (1965) амжилтын хэрэгцээ болон мэргэжлийн статус хоёрын холбоо хамааралд урт хугацааны судалгаа хийжээ. Тэрээр судалгаандаа коллежийн эрэгтэй оюутнуудыг хамруулж 40 жилийн дараа тэдгээр оюутнуудтай эргэн холбоо барьж тухайн үед ажил нь хэр зэрэг байгааг тогтоосон юм. Амжилтын хэрэгцээ өндөртэй гарсан хүмүүсийн ажлын статус бага гарсан хүмүүсийн ажлын статусаас илүү байсан гэжээ. Энэ бол үндсэн судалгаа ба өөр олон ч судалгаа байдаг. Амжилтын хэрэгцээ нь мэргэжлийн амжилттай холбоо хамааралтай байна гэж бүрэн дүүрэн дүгнэж болох юм. Амжилтын хэрэгцээ нь бодгаль хүмүүсийн зан үйлд нөлөөлж чаддаг тул амжилтын хэрэгцээний өөр өөр бодгалийн ялгаануудыг олж харж болно.
Амжилтын хэрэгцээ эдийн засгийн өсөлттэй холбогдох нь. Амжилтын хэрэгцээ хүмүүсийн хувьд харилцан адилгүй байдгийг бид мэднэ. Энэхүү ялгаатай байдал нь мэргэжлийн ялгаатай амжилтуудаас амжилтын хэрэгцээг харуулахад хүргэж байгаа юм. Бүх улсуудын амжилтын хэрэгцээний ялгаануудыг судлах боломжтой. Тэдгээр ялгаануудын нэг хэсэг бол тухайн улсын эдийн засгийн өсөлтийн үзүүлэлт юм.
Бүх соёл иргэншлийн амжилтын хэрэгцээг хэрхэн тодорхойлох вэ ? Эдийн засгийг өсөлтийг юугаар оношлох вэ ? Дайн, байгалийн баялагийн нөөцийн хомсдол гэх мэт хүчин зүйлсүүдээр бид хэрхэн дүгнэж болох уу ? Эдгээр бэрхшээлүүдээс ихэнх судлаачид эмээдэг. Гэхдээ David McClelland-ийн хувьд бол тийм биш (1960).
Тэрээр нийгмийн хамт олны амжилтын хэрэгцээ хүүхдүүдэд юу зааж сургахад тусгалаа олдог гэж үздэг. Иймээс McClelland амжилтын хэрэгцээг тодорхойлохын тулд хүүхдийн номны агууллагад байх өгүүллэгүүдийг судлахаар шийджээ. Тэдгээр олон төрлийн өгүүллэгүүдийг уншиж, тооцоолж тэдний амжилтын хэрэгцээг хамааруулах юм. Үүгээр эдийн засгийн өсөлтийг үндэслэлтэйгээр тодорхойлон шийдэхэд маш хэцүү юм. Энэхүү алдаатай, буруу ажиллагааны дараа McClelland тухайн улсын цахилгаан эрчим хүчний зарцуулалт болон нэг хүнд оногдож буй орлогын нэмэгдлийг судлахаар шийджээ. Тэрээр 25 жилийн турш 30 улсын эдийн засгийн өсөлт ба амжилтын хэрэгцээний материалыг цуглуулж тухайн улсын хамт олны амжилтын хэрэгцээ нь эдийн засгийн өсөлтөнд чухал нөлөөтэй гэж үзэх болсон юм.
McClelland хүсэн хүлээж байсан зорилгодоо хүрэн хүүхдийн номны амжилтын хэрэгцээний өндөр түвшинд чиглэсэн өгүүллэгүүдээр эдийн засгийн өсөлтийн үеийг урьдчилан тодорхойлсон судалгаагаараа харуулсан байна.
Нийгмийн амжилтын хэрэгцээ ба эдийн засгийн өсөлтийн холбоо хамаарлыг тогтоох өөр нэгэн аргыг Davies (1969) туршиж үзсэн. Харин Eliot Aronson (1958) амжилтын хэрэгцээ хүчтэй хүмүүс салангид, баригдмал бус шулуун зурдаг бол амжилтын хэрэгцээ багатай хүмүүс баллаж сохолсон, холбосон шулууныг зурдаг гэжээ.
McClelland хүсэн хүлээж байсан зорилгодоо хүрэн хүүхдийн номны амжилтын хэрэгцээний өндөр түвшинд чиглэсэн өгүүллэгүүдээр эдийн засгийн өсөлтийн үеийг урьдчилан тодорхойлсон судалгаагаараа харуулсан байна.
Нийгмийн амжилтын хэрэгцээ ба эдийн засгийн өсөлтийн холбоо хамаарлыг тогтоох өөр нэгэн аргыг Davies (1969) туршиж үзсэн. Харин Eliot Aronson (1958) амжилтын хэрэгцээ хүчтэй хүмүүс салангид, баригдмал бус шулуун зурдаг бол амжилтын хэрэгцээ багатай хүмүүс баллаж сохолсон, холбосон шулууныг зурдаг гэжээ.
Ашигласан материал:
Social Psychology: A Contemporary Approach, Louis Penner, 1978
Л. Энхтүшиг
0 comments: