Жинхэнэ нэрний марталт
1898 оны үеэр би “мартах сэтгэцийн механизм” хэмээх богино хэмжээний өгүүллэгээ хэвлэн нийтлүүлсэн юм. Би энэхүү нийтлэлийнхээ агуулгыг дахин хөндөж, цаашид хэлэлцүүлэг болгон авч үзнэ. Нийтлэг тохиолддог оноосон нэрний түр зуурын марталтанд би сэтгэл зүйн задлан шинжлэл хийв. Айхавтар чухал биш, байнга тохиолддог ой тогтоолтын сэтгэцийн үйл ажиллагааны алдаа хэмээн тайлбарлан дүгнэж байна. Өөрөөр хэлбэл нэгэн хэвшмэл үзэгдэл юм.
Хэрэв энгийн нэгэн сэтгэл судлаач нэрийг эргэн санах процессийн алдаа хэрхэн бий болдог тухай тайлбар хийхийг асуувал оноосон нэр ямар ч ой тогтоолтын бусад агуулгаас илүү мартах боломжтой байдаг гэсэн хариултаар магадгүй өөрийнхөө асуултанд хариулж болох юм. Магадгүй тэр хүн оноосон нэрний марталтанд тохирсон үнэмшилтэй шалтгааныг тоочиж болно л доо. Гэхдээ л мартах процесст явагдах ямар ч гүн хүчин зүйлсүүдийг мэдэж чадахгүй байх болов уу.
Би зарим кейсүүдээс ерөнхийд нь биш үнэхээрийн онцгой ажиглалтаар түр зуурын марталтын үзэгдлийг нарийвтар шалгаж үзсэн. Эдгээр нь зөвхөн марталт төдийгүй буруу дурсамжтай холбоотой байна. Хүн санахгүй байгаа нэрийг ухамсартаа барьж тогтоохын тулд орлуулагч нэрээр /шууд байдлаар буруугаар танин мэдэх/ тэсгээхийг хичээдэг. Гэсэн ч агуу их чармайлт гаргаснаар хүмүүс өөрсдөдөө тогтоож, цухуйлган санаж болно. Нэр марталт дахин тохиох процесс нь буруу орлуулалтаар солигдсонтой холбоотой.
Одоо миний таамаглалаар орлуулалт бол сэтгэцийн замбараагүй процесс биш. Харин тодорхой дүрэм журамтай, зүй зохистой замаар явагддаг. Өөрөөр хэлбэл орлуулах нэр (эсвэл нэрс) бол нэр марталттай шууд холбоотойгоор оршидог хэмээн би таамагладаг бас итгэдэг юм. Би энэхүү холбоог амжилттайгаар баталж чадвал нэр марталтын үүслийг олж мэдэхэд хонгилын үзүүрт оч ассантай адил ач холбогдолтой бөлгөө.
1898 онд задлан шинжлэл хийсэн нэгэн жишээг дурьдвал уран бүтээлчийн нэрийг санах гээд дэмий л чармайлт гаргасан байжээ. Тэрээр Orvieto-гийн пөмбөгөр оройнд “Last Judgment” хэмээх ханын сүртэй зураг зурсан юм. Signorelli гэсэн мартагдсан нэрний оронд хоёр өөр уран бүтээлчийн Bottecelli, Boltraffio гэсэн нэр тэднээс салахгүй байжээ. Эдгээр нэрсийг буруугаар миний бодол шууд, тодорхой байдлаар үгүйсгэсэн байна. Гадны хүчин зүйлээр надад зөв нэр орж ирэх үед ямар нэг эргэлзээгүйгээр дээрх асуудлын үнэн зөвийг таньсан юм. Нийлэмжийн зам ба нөлөөлөл, тэдгээрийн судалгаа нь Signorelli нь Botticelli, Boltraffio-руу орлуулалт хийсэн үр дүнгээс шалтгаалж байна:
(А) Signorelli нэрийг мартах шалтгаан нь энэхүү нэрний өөрийн харийн шинжтэй, нөхөж гүйцээдэг холбоосын сэтгэл зүйн зан чанар зэрэг эдгээрийн аль нь ч биш. Түүнийг Milanese-ийн сургуультай холбоотой гэдгээс илүү зүйлийг хэлж чадсан байгаа юм. Цаашлаад Bottecelli, Boltraffio гэдэг орлуулах нэрсийн нэг нь мартагдсан нэртэй миний хувьд илүү ойр холбоотой байсан. Ийм байдлаар холбоос нэр марталтын орон зайд орж надад өөрийгөө мэдрүүлж байна. Бас энэ тийм ч ул суурьтай тайлбар биш юм. Би тээврийн хэрэгслээр Ragusa, Dalmatia гэдэг танихгүй хүмүүстэй хамт Herzegovina-гийн буудал руу аялж байлаа. Бид Итали дахь аялалын тухай яриа рүү хэлбийж би замын ханиасаа та Orvieto-д байж үзсэн үү ? Тэндхийн алдартай ханын ----- зурагийг үзэж байсан эсэхийг асуусан юм.
(B) Яриа өрнөхөөс өмнө би сэдвийг даруй хэлэлцэхийг санах хүртэл нэр марталтыг тайлбарлаж чадаагүй. Марталт дараа нь өмнөх сэдвээсээ шалтгаалж шинээр үүссэн сэдвийн зөрчлөөр өөрийгөө танин мэдсэн байна. Миний өмнө нь асууж байсан аялалын найз маань Orveito-д байсан бол бид Bosnia, Herzegovina-гийн туркчуудын амьдралын зан заншлыг ярилцах байсан. Өөрсдийнхөө ур чадвараа батлан харуулж байсан тэдгээр хүмүүс дунд анагаах ухааны дадлага хийж байсан миний мэргэжил нэгт хүнээс би юу сонссоноо холбосон байна. Өвчтөнд туслалцаа үзүүлэхгүй гэж нэг хүн гомдол мэдүүлэхэд, тэдгээр хүмүүс “Ноёнтоон (Herr), Юугаар туслах уу ? Хэрвээ тэр хүн тусалж чадвал та түүнийг аварч чадна гэдгийг би мэднэ.” Эдгээр өгүүлбэрүүдээс бид Bosnia, Herzegovina, Sir (Herr) зэрэг нь Bottecelli, Boltraffio, Signorelli гэсэн нийлэмжийн цувралуудад нөхөгдөн орсон байгааг олж харж болно.
(C) Bosnia-гийн Туркчуудын зан заншилд бодлын урсгал төвлөрөх нь дараагийн бодолд саад болох үүдийг нээдэг. Учир нь би ийм зүйл болохоос өмнө анхаарлаа эргүүлэн татсан. Миний ой тогтоолтонд байх хоёр дахь яриа холбогдохыг хүссэнийг би эргэн санасан юм. Мэргэжил нэгт найзад минь өвчтөн нь түүнд ингэж хэлжээ: “Ноёнтоон (Herr) Үүнийг болиулвал амьдрал төдий л сайхан байхгүй”.
Энэ тухай ярьсан онцгой шинжтэй яриан дунд би орохоос татгалзсан юм. Учир нь танихгүй хүнтэй ярилцаж буй тэднй нарийн эмзэг сэдэвт хошуу дүрэхийг хүссэнгүй. Цаашлаад миний бодлын үргэлжлэлээс анхаарал минь сарниж байна гэсэн дүгнэлтэнд хүрлээ. Бодлын үргэлжлэл гэдэг нь “Үхэл ба Бэлгийн” хэмээх сэдэвтэй холбогдож болзошгүй. Би маш их хичээл зүтгэл гаргаж өвчтөнийг эдгэршгүй бэлгийн зөрчилтэй гэж эцэслэн дүгнэв. Энэ үйл явдал харамсалтай, бүх зүйлс үүнтэй холбоотой, мөн Herzegovina – д аялж байсан дурсамж миний ухамсарт бүрэлдэхгүй байсан зэргийг би гарцаагүй мэдэж байлаа. Гэсэн ч Trafoi, Boltraffio хоорондын зохицол миний ямар ч зориудын анхаарлыг үл хайхран дурсамжинд минь хүчээр буулгасан юм.
(d) Би богино хугацаанд Signorelli хэмээх нэрний марталтыг гэнэтийн тохиолдлоор ухаарав. Сэдлийн нөлөө болох энэхүү процессийг ойлгох ёстой болов. Тэдгээр сэдлүүд миний бодлуудын харилцаанд тасалдал, доголдол бий болгох өдөөгч хүч болдог байна (Туркчуудын зан заншилд төвлөрч байсан бодол). Дараа нь энэ хүчин зүйлс тэдэнтэй холбоотой миний ухамсарт бодол санаанаас гаргаж үгүй хийх гэж нөлөөлсөн юм. Холбоотой байсан гэдэг нь Trafoi – д болсон хэрэг явдалд төвлөрч байсан хэрэг. Би зарим зүйлийг мартахыг хүсч үр дүнд нь бодол санаа минь дарагдав. Цаашид би Orvieto – г зурсан зураачаас бусад нэрийг мартахыг хүсэв. Тэрхүү бусад бодол санаа нь нэр болон өөрийн холбоосын нийлэмжийг бий болгодог. Иймээс миний санах хүсэл зорилгодоо хүрэхээс татгалзсан. Миний сэтгэлийн тэнхээтэй сөргөөцөлдсөнийг би мартсан байх үеэр би бусад зүйийг зориудаар мартахыг хичээсэн байна. Эргэн санахыг хүсэхгүй байдал нь өөрийнхөө нэг агуулгатай шууд байдлаар тэрсэлддэг. Өөрөөр хэлбэл өөр зүйлийг санах нь боломжгүй байгаа хэрэг. Хэрвээ санах хүсэлгүй, боломжгүй байдлаар ижил төстэй агуулгад төвлөрч байгаа бол тухайн хэрэг явдлын учир начир ядах юмгүй тодорхой болно ... Тайлбарыг олсны дараа мартахыг хүссэн зүйл буюу обьект нь амжилт эсвэл бүтэлгүйтлийн аль нь ч биш гэдгийг харуулсан юм.
(e) Мартсан нэр болон дарагдсан сэдвийн (үхлийн, бэлгийн гэх мэт) хооронд тогтсон хэлбэрийн мөн чанар нь Bosnia, Herzegovina, Trafoi зэрэг харь хэлний нэрнүүд юм. 1898 онд тэдгээр холбоосуудын график дүрслэлийг гаргасан.
Signorelli гэдэг нэр хоёр хэсэг хуваагдана. Elli гэсэн хэсэг нь орлуулалтын нэгнийх нь солигдоогүй эргэж ирсэн хувилбар. Нөгөөх Signor гэснийг орчуулбал (Sir, Herr - Ноёнтоон) гэсэн утгатай. Дарагдсан сэдэвт нэрний агуулгыг бий болгохын тулд олон төрлийн холбоог бүрдүүлжээ. Гэвч дахин сэргээлтэнд энэ нь устаж үгүй болдог. Энэ орлуулалт “Herzegovina, Bosnia”-гийн ижил холбоосын дагуу үүссэн хэлбэрийг бий болгосон. Процесс, түүнд болж буй залруулга бичсэн өгүүлбэрээ хүснэгтэн зураганд шилжүүлэв.
Бусад сэтгэл судлаач нар холбоо, дараалал байгааг хичээн судалбал тэдний төсөөллөөр марталт болон ой тогтоолтын дахин сэргээх нөхцлийг тайлбарласныг үгүйсгэхгүй байж болох юм. Товчхондоо минийх илүүц тайлбар биш байх л гэсэн юм. Ой тогтоолтын алдаатай механизм ба нэр марталтын учир шалтгаан болох сэдэлжүүлэх өөр хүчин зүйлсийг бид танин мэдлээ ...
Алдаатай дурсамжтай нэрний марталтыг дүгнэвэл:
- Нэрийг мартах тодорхой удирдлага (хандлага).
- Хориглох процесс.
- Урьдчилан хориглосон элемент ба нэрний төвлөрөлт хооронд байх гадаад нийлэмжийг бүрдүүлэх боломж.
... Бидний задлан шинжлэл хийснээр өөр нэгэн зүйлийг цохон тэмдэглэх ёстой. Алдаатай дурсамжит нэр марталтын салангид кейсүүд баталгаатай биш гэдэгт итгэх болсон юм. Орлуулах нэрс тэднээс салдаггүй хэрэг биш. Орлуулах нэрийг кейсүүдээс харж байхад аяндаа үүсдэггүй, харин анхаарлын төвлөрөлтөөр гадаад байдал нь бий болдог ... Орлуулах нэрсийг ухамсарт барьж тогтоохын тулд үүрэг гүйцэтгэдэг хоёр хүчин зүйлс нь: Эхнийх нь анхаарлын нөлөө, хоёр дахь нь сэтгэцийн баримтанд тулгуурласан дотоод шийдвэрлэх хүчин зүйлс юм. Эдгээр кейсүүдэд ямар ч эргэлзээ байхгүй ... Хэрэв бид энгийнээр нэр мартахас гадна, түүний зэргэлдээ гэж болох өөр нэгэн марталт нь дарагдсан сэдлээр үүсдэг гэдгийг баталчих юм бол бид марталтын үйл ажиллагааг хангалттай дүрсэлж чадна аа.
Ашигласан материал:
The Basic Writings of Sigmund Freud, Dr. A. A. Brill, NY, 1938
Л. Энтүшиг
0 comments: