Хүүхдийн сэтгэл судлал гэж юу вэ?

Хүүхдийн сэтгэл судлал нь сэтгэл судлалын салбар шинжлэх ухааны нэг бөгөөд хамгийн түгээмэл судлагддаг судалгааны обьект, мөн судлах зүйл нь болдог байна. Хүүхдийг ураг байх үеэс нь эхлээд насанд хүрэгч болох хүртэл тэдний зан үйл ба оюун ухааныг голлон судалдаг. Хүүхдийн бие махбодь хэрхэн хөгжиж байгааг судлах нь тус салбарын судлаачдын хийх ажил биш бөгөөд харин хүүхдийн оюун ухаан, сэтгэл хөдлөл, нийгмийн хөгжлийг онцгойлон авч үздэг. 
Түүхийг сөхвөл ерөнхийдөө хүүхдийг насанд хүрэгсдийн бяцхан хувилбар гэж үздэг байж. Харин Жан Пиаже эрдэмтэн хүүхдийн танин мэдэхүй насанд хүрэгсдийнхээс ялгаатай хэмээх санааг дэвшүүлэхэд Алберт Энштейн түүнийг санааг "Маш энгийн мөртлөө зөвхөн суут хүмүүсийн бодож чадахаар зүйлийг тэрээр олж нээлээ." хэмээн зарласан байдаг. 

Хүүхдийн сэтгэл судлалын сэдвүүд:
  • Генетик
  • Орчны нөлөөлөл
  • Ургийн хөгжил
  • Нийгмийн хөгжил
  • Бие хүний хөгжил
  • Хэл яриа
  • Жендерийн үүрэг
  • Танин мэдэхүйн хөгжил
  • Бэлгийн хөгжил

Эх сурвалж:
www.psychology.about.com

Л. Энхтүшиг