Пара сэтгэл судлал гэж юу вэ?

Пара сэтгэл судлалыг тодорхойлоход тийм ч хялбар биш. Судлаачид энэхүү салбарын бүдэг бадаг ойлгомжгүй гэж үздэг бөгөөд тэдгээрийн асуудалтай зүйлсийг улам тодруулах гэж хичээж байна. Пара сэтгэл судлалын ихэнхи тодорхойлолтууд нь энэ юу вэ гэхээсээ илүү энэ биш гэсэн сөрөг байдаг тул нарийн баталгаатай тодорхойлолт хараахан байдаггүй. 
Ерөнхийдөө пара сэтгэл судлал нь шинжлэх ухаанаар тайлбарлашгүй сэтгэл зүйн үзэгдлүүдийг судалдаг. Мөн тус салбарт паранормал, парафизик, физик үзэгдэл, физикийн шинжлэх ухаан гэх мэт төрөл бүрийн нэр томъёонууд бие биенээ зарим тохиолдолд орлож хоршиж байдаг. Сэтгэл судлаач Макс Дессоир 1889 оны өмнө эсвэл тэр хавьцаа үед "Die Parapsychologie" хэмээх нийтлэлээ бичиж анх пара сэтгэл судлал гэдэг нэр томъёог гаргаж ирж байжээ.
Пара сэтгэл зүйн үзэгдлийг телепати (алсаас мэдрэх онцгой чадвар), далдыг харах буюу урьдчилж мэдэх, алсын зайнаас удирдах гэсэн гурван төрөлд хуваадаг. 

Эх сурвалж: 
www.psychology.about.com

Л.Энхтүшиг