Юнгийн онол дээр суурилсан суралцах хэв маяг

Суралцагч хүн бүр суралцах хэв маягаараа ялгаатай байдаг. Эдгээр өөр хоорондоо ялгаатай суралцах хэв маягууд бидний сургалтад янз бүрээр нөлөөлдөг билээ. Зарим оюутнуудын хувьд мэдээллийг сонсож сургалтыг амжилттай явуулдаг бол нөгөө хэсэг нь мэдээллийг нүдээрээ харж хүртэх хандлагатай байдаг. Суралцагчид хэрхэн сайн сурах вэ гэдгийг судалсан хэд хэдэн онолууд байдагийн нэг нь зан чанараараа ялгагдах хүмүүсийн сэтгэл зүйн хэв маягийн тухай онолыг хөгжүүлсэн, аналитик сэтгэл судлаач К. Юнгийн онол дээр суурилсан суралцах хэв маягийн тухай онолыг танилцуулъя.

Зохицохгүй суралцах хэв маягууд:
  1. Экстраверси vs Интроверси
  2. Мэдрэхүй vs Интуици
  3. Бодол санаа vs Мэдрэмж
  4. Шүүмжлэх vs Ухамсарлан хүлцэнгүй байх
К. Юнгийн онол дээр суурилж, хөгжүүлсэн Майрс-Бриггсийн Хэв Шинжийг Тодорхойлогч өнөө үед алдартай болоод байна.

Экстраверси суралцах хэв маяг. К. Юнгийн суралцах хэв маягийн тухай онолын эхний ойлголтод суралцагч хэрхэн гадаад ертөнцтэй харилцаж буйг авч үздэг. Экстраверт буюу гадагшаа чиглэсэн суралцагчид бусдын саналыг авах, тэднээс эрч хүчийг авах дуртай байдаг. Гадагшаа чиглэсэн суралцагчид бүлэг хүмүүс дунд ажиллаж, нийгэмшихийг илүүд үздэг. Тэдний давуу тал нь асуудлыг хэрхэн шийдвэрлэх, бүлэг хамт олныг байгуулах, асуудалд суурилсан сургалт зэргийг бусдад зааж сургах үр ашигтай. Хэрэв та бусдад зааж сургах, бүлэг хамт олон дунд оролцох, практик арга замаар суралцах дуртай бол экстраверт суралцагч байна гэсэн үг.
  • Нийт суралцагчдын 60% нь экстраверт байдаг
Экстраверт суралцагчдын шинж онцлогууд
  • Мэдлэгийг шууд туршлагаар эзэмшдэг
  • Бүлэг хамт олон дунд бусадтай ажиллах дуртай байдаг
  • Бусдын санааг дэмждэг
  • Санал дэвшүүлэх, оролцох, манлайлах дуртай байдаг
  • Бусдын зааварчилгаагүйгээр шийдвэр гаргадаг
Интроверси суралцах хэв маяг. Тэд нийгэмших боломжтой хэдий ч юун түрүүнд өөрийнхөө асуудлыг шийвэрлэхийг эрмэлзэнэ. Интроверси суралцах маягтай хүмүүс онолын судалгаа хийж, эргэцүүлж, брейнсторм хийн төлөвлөгөө гаргах гэх мэтээр дотоод эх сурвалжаас эрч хүчийг авч, шинэлэг санааг сэдэх дуртай байдаг. Хэрэв та ганцаарчлан ажиллаж, сурах хандлагтай, мөн хийсвэр сэтгэлгээнд дуртай бол интроверт суралцагч юм.
  • Нийт суралцагчдын 40% нь интроверт байдаг. 
Илрэх шинж онцлогууд:
  • Ганцаараа ажиллах дуртай
  • Чимээгүй орчинд сурч, ажиллах дуртай
  • Дотоод эх сурвалжаас санаа олж авдаг
  • Сонсох, харах, эргэцүүлэхийг дуртай
  • Шинэ зүйлийг туршихаасаа өмнө бусдыг ажигладаг
Мэдрэхүйн суралцах хэв маяг. Тэд физик орчны ойлголтод ач холбогдол өгдөг. К. Юнг эдгээр хүмүүсийг гадаад ертөнцийг сонирхсон хандлагатай байдаг гэж тайлбарласан. Мэдрэхүйн суралцах хэв маягтай хүмүүс туршлагаар мэдээллийг олж авдаг реалистик, практик хандлагатай. Мөн тушаасан хэлбэрийн сургалт тэдэнд таалагддаг бөгөөд орчин, нөхцөл байдалд маш хурдан дасан зохицох чадвартай байдаг.
  • Нийт суралцагчдын 65% нь мэдрэхүйн хэв маягтай байдаг
Илрэх шинж онцлогууд:
  • Ирээдүйд хандсан
  • Үндэслэлтэй, практик хандлагатай
  • Асуудлыг шийдвэрлэхэд нийтлэг дүрэм журмыг барьдаг
  • Гадаад ертөнцийг маш хүчтэй ажигладаг
Интуитив суралцах хэв маяг. Суралцагч аль боломжтой гэсэн зүйлийг судлах хандлагатай байдаг. Тэдний суралцах гол зорилго бол нөөц бололцоо, санаа зэрэг хүчин зүйлийн үр дүнг чухалчилдаг. Интуитив хэв маягийн хүмүүс ирээдүйг төсөөлөх, мөрөөдөх, хийсвэр зүйлийг сэтгэх дуртай.
  • Нийт суралцагчдын 35% интуитив хэв маягтай байдаг
Илрэх шинж онцлогууд:
  • Ажлыг нэг удаагийн гүйцэтгэлээр дуусгах бус богино хугацаагаар ажиллах дуртай байдаг
  • Шинж нөхцөл, орчин, шалгуурд дуртай
  • Детайлчлах биш, бүхлээр нь хүртэх дуртай
  • Онол, хийсвэр сэтгэлгээнд дуртай
Бодол санаанд тулгуурласан суралцах хэв маяг. Обьект ба мэдээллийн үйл ажиллагаа, бүтцүүдийг илүү анхаарч судалдаг. Тэд ямар нэгэн асуудалд орвол, эсвэл шийдвэр гаргах тохиолдолд логик болон рациональ бодол санаагаар ханддаг. 
  • Эрэгтэйчүүдийн 55%, эмэгтэйчүүдийн 35% нь бодол санаанд тулгуурласан суралцах хэв маягтай байдаг.
  • Сэтгэл хөдлөлөөр шийдвэр гаргах дургүй
  • Логик ба учир шалтгааныг шалгаж шийдвэр гаргадаг
Мэдрэмжид тулгуурласан суралцах хэв маяг. Тэд хувийн харилцаа, мэдрэмж, нийгмийн өнгө аясыг сонирхдог. Хэрэв та сэтгэл хөдлөлөөр шийдвэр гаргадаг мөртлөө зөрчилд дургүй бол мэдрэмжид тулгуурласан суралцах хэв маягтай гэсэн үг.
  • Эрэгтэйчүүдийн 45%, эмэгтэйчүүдийн 65% нь мэдрэмжид тулгуурласан хэв маягтай байдаг
Илрэх шинж онцлогууд:
  • Хүмүүс ба тэдний мэдрэмжийг сонирхдог
  • Өөрийнхөө болон бусад хүмүүсийн сэтгэл хөдлөлийг чагнадаг
  • Мэдрэмж дээрээ тулгуурлаж шийдвэр гаргадаг
  • Бүлэг хүмүүсийн дунд эрч хүч, зоригийг олж авдаг
Шүүмжлэлт сэтгэхүйн суралцах хэв маяг. Тэд маш шийдэмгий бөгөөд юуг сурсан байх хэрэгтэй вэ гэдгийг аль хэдийн мэдчихсэн байдаг. Мөн тушаасан болон бүтцийн хэлбэрийн сургалтан дуртай, төлөвлөгөө зохиож түүндээ маш болгоомжтой ханддаг. Хэрэв та маш сайн зохион байгуулалттай, детайлчилсан байдалт дуртай, хүчтэй бодол санаатай бол шүүмжлэлт суралцах хэв маягтай гэсэн үг.
  • Нийт суралцагсдын 45% нь байдаг. 
Илрэх шинж онцлогууд:
  • Тодорхойгүй байдалд дургүй
  • Шийдвэртээ хатуу байр суурьтай
  • Өндөр зохион байгуулалттай
  • Хүчтэй бодол санаатай
  • Дүрэм журмыг сайн биелүүлдэг
Хүртэхүйн суралцах хэв маяг. Тэднийхээр шинэ мэдлэгийг олж авах, орчин солигдоход хариу үйлдэл үзүүлэхдээ өөрийн мэдэлгүйгээр шийдвэр гаргадаг. Хүртэхүйн суралцах хэв маягтай суралцагсад шийдвэр гаргахаасаа илүү сониуч зандаа хөтлөгддөг. Хэрэв та олон зүйлийг хийхээр эхлүүлсэн боловч нэгийг нь ч дуусгадаггүй, төлөвлөгөө гаргах дургүй бол энэхүү суралцах хэв маягийн ангилалд багтах юм.
  • Нийт суралцагсдын 55% нь байдаг
Илрэх шинж онцлогууд:
  • Өөрийн мэдэлгүй шийдвэр гаргадаг
  • Шинэ мэдээлэл дээр тулгуурлаж шийдвэрээ өөрчилдөг
  • Бүтэц, зохион байгуулалтанд дургүй
  • Уян хатан, дасан зохицох чадвар маш сайн
Эх сурвалж:
www.psychology.about.com

Л. Энхтүшиг