ADHD гэж юу вэ?

ADHD буюу Анхаарлын Хомсдол, Хэт Хөдөлгөөний Эмгэгийг зан үйлийн ба хөгжлийн эмгэгт хамааруулж авч үздэг. Тус эмгэг нь гол төлөв сургуулийн бага ангийн, мөн сургуулийн өмнөх насны хүүхдэд тохиолдох нь элбэг. ADHD эмгэгтэй хүүхэд анхаарлаа төвлөрүүлэхэд маш хэцүү бөгөөд зан үйлээ удирдахад төвөгтэй болдог. Судалгаагаар хүүхдүүдийн 3-5 хувь нь, мөн АНУ-д ойролцоогоор 2 сая хүүхэд ADHD эмгэгтэй байдаг гэж үзвэл 25-30 хүүхэдтэй анги тутмын нэг хүүхэд нь ADHD эмгэгтэй байх магадлалтай юм.
ADHD эмгэгийн түүх. Доктор Хейнрик Хоффманы бичсэн "The Story of Fidgety Phillip" номондоо анхаарлын хомсдолтой хүүхдийг тайлбарлаж ADHD эмгэгийг анх удаагаа тайлбарлаж байсан нь энэ юм. Сир Жорж Ф.Стилл эрдэмтэн 1902 онд хэт хөдөлгөөнтэй болон зан үйлийг асуудалтай бүлэг хүүхдүүдийн тухай цуврал илтгэл бичиж клиник талаас нь анх тайлбар хийж байв. Түүний үзсэнээр энэхүү эмгэг нь удамшлын үйл ажиллагааны болон эцэг, эхийн сурган хүмүүжүүлэх ухааны алдаанаас шалтгаалдаг гэжээ. 

ADHD эмгэгийн илрэх үндсэн гурван шинж тэмдгүүд:
  • Анхаарал сулрах
  • Хэт хөдөлгөөнтэй болох
  • Өөрийн мэдэлгүй үйлдэл хийдэг
ADHD эмгэгтэй хүүхдүүдийн илрэх зан үйл нь ерөнхийдөө ижилхэн байдаг. Тэд хэт хөдөлгөөнтэй, төвлөрөх чадваргүй, сургуулийн үйл ажиллагаанд сөрөг байдлаар хандана, нийгмийн үйл ажиллагаа ба гэр бүлийн амьдралд сонирхолгүй болдог.

Эх сурвалж:
www.psychology.about.com

Л. Энхтүшиг