Сэтгэл судлалын судалгааны аргын нэр томъёо

Сэтгэл судлалын судалгааны арга зүй нь энгийн санагдах мөртлөө илүү цогц, төвөгтэй ойлголт байдаг. Гэсэн хэдий ч сэтгэл судлалын чиглэлээр суралцаж буй оюутнууд дараах судалгааны арга зүйн нэр томъёонуудыг мэдэж байвал ирээдүйн эрдмийн ажилд хувь нэмэр болох юм.

  • Практик судалгаа. Практик асуудлыг шийдвэрлэхийг зорьдог судалгааны төрөл практик судалгааны арга юм. Онолын асуултыг шинжлэх, эсвэл хөгжүүлэх гэхээсээ илүү өдөр тутмын амьдралд тохиолдож буй асуудлыг эрж хайж, сонирхдог.
  • Үндсэн судалгаа. Онолын асуудлыг дэвшүүлж, түүнийгээ шинжлэн судалж шинжлэх ухааны мэдлэгийн суурийг нэмэгдүүлдэг. Судалгааны энэхүү төрөл нь хүний зан үйл, оюун ухааныг ойлгоход хувь нэмрээ оруулдаг бол практик асуудлыг шийдвэрлэхэд төдий л тусалж чадахгүй.
  • Коррелъяц буюу Хамаарлын судалгаа. Судалгааны хүчин зүйлсийн хоорондын холбоо хамаарал байгаа эсэхийг шалгаж судалдаг. Жишээ нь, судалгаанд оролцож буй хүний амьдралын хэв маяг нь түүний бага насны амьдралтай холбоо хамааралтай байгаа эсэхийг хамаарлын судалгаа шалгаж үздэг. Хамаарлын хязгаарыг -1.00 (Хамааралгүй байхын туйл) - +1.00 (Хамааралтай байхын туйл) хүртэл тэмдэглэдэг.
  • Урт хугацааны судалгаа. Судалгааны хүчин зүйлсийн хоорондын харилцаа холбоог олж мэдэхийн тулд урт удаан хугацаар судлахыг урт хугацааны судалгаа гэж нэрлэдэг.
  • Ажиглалтын арга. Ажиглалтын аргыг ихэнхдээ сэтгэл судлаач болон нийгмийн ухааны эрдэмтэд ашигладаг. Тэд байгалийн орчинд, эсвэл тусгай бэлдсэн лабораторид ажиглах техникээ ашигладаг.
Эх сурвалж:
www.psychology.about.com

Л. Энхтүшиг