Фобия гэж юу вэ? /Phobia/

Америкийн Сэтгэцийн Эмгэг Судлалын Холбооноос фобия хэмээх нэр томъёог тодорхой нөхцөл байдал, эсвэл обьектоос хэт их ба оновчгүй байдлаар айх гэж тодорхойлжээ. Ихэнхи тохиолдолд фобия нь хор хөнөөлөөс айх эсвэл аюулын мэдрэмжийг дагуулж байдаг. Мөн айх зүйлгүй, энгийн зүйлийг бодохоор айдаг.