Мөнгөний хандлага ба сэтгэл судлал

 Мөнгө бол бидний амьдралын нэгэн салшгүй хэсэг юм. Тэр бидний амьдралын бүхий л хэсгүүдэд шууд ба шууд бус байдлаар хүрч нөлөөлдөг. Мөнгө бидний хайр дурлал, мэргэжлийн сонголт, боловсрол гэх мэт чухал сэдвүүдэд маань нөлөөлдөг билээ. Гэхдээ эдгээрээс хүний мөнгөнд хандах хандлагыг тогтоох нь чухал юм. Та мөнгөний тухай ярьж, сонсох үед хамгийн түрүүнд таны толгойд мөнгөний талаарх ямар сэтгэгдэл, бодол санаа бий болж байна вэ ? Та мөнгийг хэрхэн зарцуулдаг вэ ... мөн яагаад мөнгөний хандлага танд чухал байна вэ ... мөнгөний хандлага танд хэр их байгаа нь чухал биш харин түүний цаана байх учир шалтгаан, мөнгөний тухай сэтгэл хөдлөл нь чухал юм.
Мөнгөний хандлага гэж юу вэ ?
Бидэнд чухал гэж үзсэн бүхий л зүйлст итгэл үнэмшил, хандлага гэж байдаг. Жишээ нь, дайн, шашин, хувцасны загвар гэх мэт хүчин зүйлсийн талаарх бидний хандлага байдаг бөгөөд энэ нийтлэлээр бид мөнгөний хандлагын талаар хөндөж байна. Мөнгөний хандлага гэдэг нь мөнгөний тухай таны итгэл үнэмшил, та мөнгийг юу гэж ойлгож, мөнгө таныг хэрхэн тодорхойлж байгааг хэлэх юм.Та мөнгөний тухай юу гэж бодож байна вэ ? Таны эдийн засгийн бус шийдвэрт мөнгө хэр их нөлөөлдөг гэж бодож байна вэ ? Мөнгөний хандлага бол мөнгөний талаар сэтгэх хэлбэр ажээ.
Таны мөнгөнд хандах хандлага хэрхэн бий болдог вэ ?
Хүн бүрт мөнгө рүү тэмүүлэх хандлага байдаг бөгөөд тэдгээрээс мөнгө хамгийн төвт байр суурийг нь эзлэх хүмүүс байхад үл ялиг орон зайг нь эзэлдэг хүмүүс ч бий. Бидний мөнгөний хандлага хэрхэн хөгжиж, үүсдэг вэ ? Энэхүү хандлага гээд байгаа зүйлийг бид сурч эсвэл өөрчилж болдог уу ? Мөнгөний хандлага болон түүнээс гадна олон төрлийн хандлагуудыг бид өөрчилж, бий болгож чадна (Гэвч сэтгэл судлаач нар үүнийг тайлбарлахдаа төрөлхийн эсвэл сургалт хүмүүжлээр бий болдог гэж мэтгэлцсээр байна). Та бага насандаа мөнгөнд хэрхэн ханддаг мөн ямар орчинд хүмүүжсэн нь үүнд ихээхэн нөлөөлдөг аж. Таны эцэг эх мөнгөний төлөө хоорондоо тэмцэлддэг байсан уу, эсвэл мөнгийг бусадтай хамтран эзэмшдэг байсан уу, эсвэл таныг юугаар ч дутаагаагүй баян хүмүүс байв уу, таны өнгөрсөн туршлага болон орчин тань мөнгөний хандлагыг бий болоход томоохон хүчин зүйлс болдог. Та хааяа ч гэсэн өөрийнхөө мөнгөнд хандах хандлагаа эргэцүүлээд үзээрэй. Эдгээр нь сэтгэл хөдлөлийн дагуу шийдвэрлэгдэж байдаг билээ.
Эдийн засгийн шинжээч Ray

Орчуулсан Л. Энхтүшиг

Эх сурвалж:
http://financialhighway.com/money-attitude-your-money-psychology/