Сэтгэл судлалын зорилго

Сэтгэл судлал нь танин мэдэхүйн ба зан үйлийн шинжлэх ухаанаар тодорхойлогдоно. Сэтгэл судлалын шинжлэх ухаан нь биологи, хими, социологи, антропологи гэх мэт бусад шинжлэх ухааны салбаруудын судалгааны арга зүй ба тэдгээрийн зорилгыг хуваалцан ажилладаг. Эрдэмтэд мэдлэгийн суурийг ил гаргаж дараа нь мэдлэгийн суурьт нэмэгдэх сэдвүүдийг системтэйгээр судлан шинжилдэг. Судлаачид ажиглалт, асуулга, тест, туршилт гэх мэт маш олон төрлийн судалгааны арга зүйг ашигладаг. Эдгээр судалгааны арга зүй нь судлаач бидний хувьд тайлбар хийх, урьдчилж таамаглал дэвшүүлэх, хянах, тодорхойлоход тус болдог юм. Ерөнхийдөө сэтгэл судлаачдын эцсийн зорилго бол зан үйлийг ойлгох, хүмүүст туслах билээ.
Дээрх зорилготой ижил маш олон клиник болон зөвлөгч сэтгэл судлаач нар сэтгэл хөдлөлийн түвшинд асуудалтай хүмүүст тусалдаг. Бусад чиглэлийн туршилтын сэтгэл судлаачид зан үйлийн үндсэн зарчмыг нээн илрүүлэхийн тулд маш өргөн хүрээний субьект буюу сармагчин, харх, хүүхдүүд, ихэвчлэн оюутнуудныг хамруулсан судалгаа хийдэг. Сэтгэл судлаачид үргэлж завгүй ажилладаг бөгөөд өнөөг хүртэл хүмүүсийн өдөр тутамд тохиолддог асуудлыг судалж дуусаагүй л байна. Хэрэглэгчийн сэтгэл судлаачид худалдан авах зан үйлийг судалж сурталчилгааны ямар төрөл нь хамгийн ихээр нөлөөлж байна вэ гэдгийг авч үздэг аж. Харин боловсролын сэтгэл судлаачид анги танхимын хүрээнд хичээлийг хэрхэн хүртээмжтэй заахад тусалдаг. Мөн нийгмийн сэтгэл судлаачид түрэмгийлэл, нийгмийн мухар хандлага зэргийг багасгахад үйл ажиллагаагаа чиглүүлдэг байна.
Ийнхүү сэтгэл судлаачид хүнийг ойлгож, тэдэнд туслахыг хичээдэг бол нөгөө хэсэг нь туршилтын сэтгэл судлаачид (заримдаа харьцуулалтын сэтгэл судлаач гэж нэрлэдэг) сармагчин, харх, ялаа гэх мэт амьтдын зан үйлийг харьцуулан судалдаг. Яагаад амьтдын зан үйлийг судлах хэрэгтэй гэж ? Учир нь амьтдын зан үйлийг судалснаар хүмүүст туслах шинэ арга техникүүдийг боловсруулдаг аж. Жишээ нь, "сургалт"-ын техник бол сургууль, сэтгэцийн эмнэлэгт хэрэглэгддэг хэдий ч эхлээд амьтдын судалгаан дээр хөгжүүлсэн байдаг. Зарим сэтгэл судлаачид амьтад дээр хийсэн судалгааны үр дүнг хүний амьдралын туршлагад шууд буулгаж болно гэж найддаг. Тэдний хичээл зүтгэл зарим талаараа дан ганц нэмэлт мэдээлэл болох тохиолдол ч байдаг юм.

Ашигласан материал: Psychology A Concise Introduction, Third edition, 1992, Terry F. Pettijohn

Л. Энхтүшиг