Сөрөг нөхцөлдүүлгийн сэтгэл засал

Сонгодог нөхцөлдүүлгийн эмчилгээ нь зан үйлийн сэтгэл заслын төрөлд багтдаг. Сөрөг нөхцөлдүүлгийн эмчилгээний хувьд хүсээгүй хариу үйлдлийг нь нийцэшгүй өөр нэгэн нөхцөлт шинэ хариу үйлдлээр солихыг хэлнэ. Mary Cover Jones (1924) судалгаагаараа энэхүү сөрөг нөхцөлдүүлгийн эмчилгээг баталсан юм. Тэрээр Peter хэмээх туулай болон туулайны дүр төрхөөс айдаг жаал хүүг эмчилж байсан юм. Хэд хэдэн удаагийн цуврал сорилоор Peter хүүг тэжээвэр амьтнаас айхгүй болтол туулайг түүнтэй ойр байлгаж, бариулж байв. Зарчим нь энгийн. Туулайд хоол өгнө, сонгодог нөхцөлдүүлгэ үүсгэнэ, хоолтой ассоциаци үүснэ. Сөрөг нөхцөлдүүлгийн чухал хэрэглээ бол системчилсэн десентситизаци техник юм. Энэ техник нь айдас, фобиа, бүрэг ичимхий байдал гэх мэт үүнтэй холбоотой асуудлуудыг эмчлэхэд тохирдог байна. Гол зарчим бол бодгаль нь түгшүүрийг бий болгож буй өдөөгчдөд дасан зохицоход суралцахыг хэлнэ. Өвчтөнгүүд эхлээд булчингаа хэрхэн бүрэн гүйцэт суллахаа сурч дараа нь түгшүүрийг бий болгох өдөөгчийг үзүүлнэ. Эдгээр өдөөгчдад амарч сурсан ч урт хугацаанд амарч сурах хүртэл өдөөгчийн хүчийг нэмсээр л байх болно. 

Ашигласан материал: Psychology A Concise Introduction, Third edition, 1992, Terry F. Pettijohn

Л. Энхтүшиг