Хэн нь илүү ухаантай вэ? Шар шувуу VS Болжмор
Шар шувуу буюу оройтож унтаад оройтож сэрдэг хүмүүсийн IQ эрт унтдаг болжморуудаас өндөр болох нь судалгаагаар тогтоогджээ. Роберт болон түүний хамтрагчдийн явуулсан судалгаагаар нойрсох, сэрэх цаг болон оюун ухааны түвшин хоорондын хамаарлыг илрүүлэн гаргасан юм. Судалгаанд АНУ-ын Агаарын зэвсэгт хүчний 420 цэрэг хамрагдсан бөгөөд тэд оюун ухааны түвшинг хэмжих 2 тестээр оношлуулсан (Armed Services Vocational Aptitude Battery,Cognitive Assessment Measures, Version IV). Мөн түүнчлэн судалгаанд оролцогчдоос хэдэн цагт унтдаг, босдог талаар асуулгын тусламжтай мэдээлэл цуглуулсан. Судалгааны үр дүнгээс харахад оройтож унтдаг хүмүүс буюу шар шувуунуудын оюун ухааны түвшин өндөр байсан. Үр дүнг доорх графикаас харна уу.
Ашигласан материал: Roberts R.D., Kyllonen P.C. (1999) Morningness-eveningness and intelligence: early to bed, early to rise will likely make you anything but wise!
Б.Тунгалаг
0 comments: