Аутизм гэж юу вэ?
Аутизмтай хүмүүс нь нийгмийн хоорондын харилцаа, нийгэмтэй харилцан холбоотой байх мөн мэдрэлийн үйл ажиллагааны дутмагшил, булчингийн зохицуулалт зэрэг нь сул байдаг. Эдгээр хүмүүс нь ерөнхийдөө хүсэл сонирхлын хувьд хязгаарлагдсан, нэг зан үйлээ олон дахин давтдаг байна.Учир нь аутизмын илрэх шинж тэмдэг нь олон бөгөөд хамрах хүрээ нь Аутизмын өсөлт хэр их илэрч байгаагаас хамаардаг байна. (Asperger нь хамгийн өндөр үйл ажиллагаатай холбоотой байдаг Asperger-ийн синдром нь нийгэм хоорондын харилцаа, үйл ажиллагаа, сонирхол, зан үйлийн хувьд давтагддаг. хэл яриа болон булчингийн хөдөлгөөнүүдийн хувьд сул муу байх зэрэгээр илэрдэг).
Зарим Аутизмтай хүмүүсийн хувьд бусдыг бодвол оюун ухааны хувьд доогуур байдаг байна. Аутизм нь ерөнхийдөө хоёр настайгаас илэрдэг бөгөөд эмэгтэйгээс илүү эрэгтэй хүүхдүүдэд олонхи тохиолдолд илэрсэн байдаг. Өнгөрсөн хорин жилийн оношлогооны давтамжийг харвал ихэссэн бөгөөд Аутизмын шалтгаан нь юу болохыг хэн ч одоогоор тогтоогоогүй байна.Харин хэд хэдэн судалгаа нь үр тогтох үеийн эцэг эхийн настай холбож үзсэн байдаг.
Хэдийгээр зарим мэдээллүд хортой орчны нөлөө байж болох юм хэмээн үзсэн ч мөнгөн ус агуулдаг зарим вакцинуудын нөлөө байдаг хэмээн үндэслэлгүй зүйл гаргаж ирсэн. Мөн зарим судалгаанууд Аутизм нь "Extreme male brain"/судлаачид яагаад эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс илүү аутизмтай болж илүү Asperger's /AS/ синдромтой байгааг судлах үүднээс нэрлэсэн нэршил/-тэй холбоотой гэж үздэг. Учир нь тухайн нөхцөлд байгаа хүмүүс ихэвчлэн улигт бодол ба бүтэцчилэгдсэн байдалтай байдаг. Гэвч тэдний эмпатийн төвшин доогуур байдаг байна. Хэдийгээр зарим нэг шинж тэмдэг нь жил ирэх тусам дээрдэж байгаа ч Аутизмд зориулсан ямар нэгэн эм бэлдмэд байдаггүй.
Аутизмын шинж тэмдгүүд:
Гурван наснаас өмнөх аутизмын илрэл нь хэцүү, сэтгэлээр унасан хэлбэрээр илэрдэг. Учир нь тухайн өвчнийг эхлэх хүртэл хүүхэд хэвийн өсөж буй мэт харагддаг. Тухайн шинж тэмдгийн хүнрэлийн үед нийгмийн хоорондын харилцаа, харилцааны чадварууд /олон аутизмтай хүүхдүүд ярьж чаддаггүй бөгөөд амьдралыгхаа турш чимээгүй байдаг/мууддаг ба сонирхолын хувьд хязгаарлагдсан нэг зан үйлийг олон дахин давтдаг.
Нялх хүүхдүүдийн хувьд нүдний холбоо өөрчлөгдөх, мэдрэмж үгүй болох, сэтгэл хөдлөлийн холбоо үүсэхэд бэрхшээлтэй байдаг. Аутизмтай хүүхдүүд амьдралынхаа эхэн үед олон янзын зан үйлийг давтан хийдэг Ж нь: гараа дэвэх, биеэ займчих, ямар нэг дуу чимээ гаргах зэрэг. Мөн олон тооны зүйлсийг дахин дахин эмхлэх гэх мэт. Тэд ямар нэгэн зүйлийг сонгон үүнийгээ амьдралынхаа өдөр тутамд хийсээр байдаг.
Ихэнх хүүхдүүд гар, толгойгоо цохих зэрэг давтдаг үйлдлээрээ өөрийгөө цохиж гэмтээдэг. Аутизмтай хүүхдүүдийн голчлох бас нэгэн зүйл бол хөдөлгөөний зохицуулалтын дутагдал ба булчингийн тон cул байдаг. Тэд мөн содон хариу үйлдлүүдийг хийдэг бөгөөд тодорхой үнэр, амт, чимээ, бүтэц зэрэгт туйлын мэдрэмтгий байдаг.
Аутизмын шалтгаан:
Аутизмын шалтгаан юу вэ гэдгийг хэн ч мэддэггүй. Сүүлийн 10 жилд энэ өвчнөөр оношлогдсон хүүхдүүдийн тоо ихссэн. Харин шинжээчид тухайн оношид гарч буй өсөлт, өвчний тархалтын үнэн шалтгаан юу болохыг мэдэж чадаагүй.
Сүүлийн үед гасан үндэслэл нь энэхүү өвчин нь магадгүй тодорхой бус шалтгаанаар үр тогтох үеийн эцэг эхийн наснаас хамаарсан генийн мутаци, үүнээс гадна үр хөврөл байх үеийн тархины харилцаа, хэл, удирдах, хөдөлгөөн, чадваруудын төвийн эсийн гэмтэлтэй холбож үзсэн байна. Аутизмтай хүүхдүүдийн хүйсийн ялгаатай байдлаас харахад /аутизмтай эрэгтэй хүүхдүүд нь эмэгтэйгээсээ дөрөв дахин их байсан/ үр хөврөлийн үед дэхь тестостероны хэвийн бус их хэмжээтэй холбоотой байж болох юм гэсэн санал гаргасан.
Өнөө үед Америк, Европийн орнуудад Аутизмтай хүүхдүүдийн тоо өсөж байгаа ньолон таамглалд хүргэж байгаа ч Аутизмын бий болж буй шалтгааныг олоогүй л байна. Гэвч үүнийг үл харгалзан аутизмын талаархи ойлголт, мэдлэгээ тэлэн судлагаа шинжилгээг цөхрөлтгүй явуулсаар байх нь үнэн бодит үр дүнд хүрэх, цаашлаад хурдтай өсөж буй энэ өвчлөлийн тоог багасгах хөшүүрэг болох юм.
Ц.Уянга
0 comments: