Психосоматик буюу сэтгэлзүйн гаралтай биеийн өвчлөл
Психосоматик өвчин гэдэг нь бие эрхтэн тогтолцооны өвчлөлийн уг үндэс нь сэтгэлд байхыг хэлнэ. Өөрөөр хэлвэл хүний сэтгэцийн болон сэтгэл санааны байдал шууд утгаараа бие махбодид нөлөөлдөг.
Орчин үеийн анагаахын ихэнхи эрдэмтэд бүх өвчлөлийн 80 хувь нь психосоматик байдаг гэж үздэг. Үүнээс дүгнэхэд бидний эрүүл мэнд бидний бодол, сэтгэл санаа, хайр болон түүний дутагдал, эргэн тойрноосоо сайн сайхныг олж харж, түүнээсээ таашаал авах, аз жаргалыг бий болгох чадвар, зан авир, ажлын амжилт болон алдааг хүлээн авах хандлага зэргээс шууд хамаардаг. Энэ бол сэтгэл судлал, тодорхойлвол психосоматик анагаах ухаан юм.
Үлдсэн 20 хувьд нь гэнэтийн осол гэмтлийг оруулна. Жишээлвэл: "Алхаж явж байгаад хальтраад уналаа. Шохойдуулсан сэрлээ." Энд ч мөн маргаж болно. Юуны тухай бодож байгаад зам дээр хальтарч унасан бэ? Анхааралгүй болон өөртөө итгэлгүй байдал тэнцвэрийг алдагдуулж унахад хүргэж болно. Эцэст нь асфальт үнсэхэд хүргэнэ.
Зарим нэгэн эцэг эхчүүд психосоматик өвчин гэхэд сэтгэцийн өвчин хэмээн, ойлгож хүндээр тусгаж авах үе байдаг. Яг үнэндээ энэ бол энгийн түгээмэл өвчин бөгөөд эмч удаан хугацаанд ярилцаж шалтгааныг тодорхойлно. Тэдгээрийг тодорхойлдог тусгай тест, хүснэгт, аргазүй байдаг. Мөн үүнээс гадна номын дэлгүүрүүд болон интернэтэд бүх төрлийн өвчнийг цагаан толгойн дарааллаар жагсаан, тэдгээрийн сэтгэлзүйн шалтгаан болон үүний эсрэг юу хийх ёстойг бичсэн хүснэгтүүд олж болно. Энэ нь Луиза Хей, болон түүний шавь Луиза Бурбо-гийн
номнуудад байдаг.
Гэвч номыг уншаад өвдөж байгаа өвчнөө олоод, шалтгааныг нь арилгаад болчихно гэж бодож болохгүй. Мөн эм тарианы эмчилгээг давхар хийх шаардлагатай нь хэнд ч ойлгомжтой байх. Ихэнх психосоматик өвчтэй хүмүүс дан ганц өвчнөөр өвддөггүй, олон төрлийн өвчнийг хослуулсан байх хандлагатай. Ийм үед туршлагатай мэргэжилтэнд хандаж, сэтгэл дотор хадгалагдсан байгаа гүн айдас түгшүүр, гомдолыг тайлах нь зүйтэй. Мөн бясалгал болон амьсгалын дасгалууд сайн нөлөө үзүүлдэг.
Луиза Хей-ийн хүснэгтээс жишээ авахад:
Ходоод гэдэсний шарх, ходоодны үрэвсэл
Шалтгаан: Өөрийгөө өрөвдөлтэй шархалсан хүн гэж итгэх.
Арга зам: Би өөрийгөө байгаагаар нь хайралдаг. Миний сэтгэл санаа тайван байна. Бүх юм сайхан болж байна. Би бол гайхалтай хүн.
Чих шуугих
Шалтгаан: Өөрийн дотоод дуу хоолойгоо сонсохоос татгалзах, зөрүүд зан
Арга зам: Би өөрийн дээд Би-г хайр итгэлтэйгээр дагана . Дотоод дуу хоолоыгоо сонсох болно. Хайрын илэрхийлэлтэй төсгүй байгаа бүхнийг үл тооно.
Архаг өвчнүүд
Шалтгаан: Өөрчлөлт шинэчлэлийг хүсэхгүй байх, ирээдүйгээс айр айдас, аюулыг мэдрэх.
Арга зам: Би өөрчлөгдөж, өсөж дэвжихийг хүсч байна. Би өөртөө шинэ ба аюулгүй ирээдүйг босгож байна.
Хоолойн өвчнүүд
Шалтгаан: Өөрийгөө хамгаалж чадахгүй байх, дотроо залгиж хадгалсан уур хилэн. Уран бүтээлийн хямрал. Өөрчлөгдхийг хүсэхгүй байх.
Арга зам: Миний дотоод сэтгэлийн илэрхийлэл чөлөтэй бөгөөд баяр баясгалантай. Би өөрийгөө хамгаалх чадна. Би бүтээлч байж чадна. Би өөрчлөгдхийг хүсэж байна.
Эх сурвалж: http://www.balabanov.org/psihosomatika
http://medbookaide.ru/books/fold1002/book1524/p1.php
Р.Мөнхжин
0 comments: