Гэр бүлийн зөвлөгөө
Гэр бүлийн зөвлөгөөний зорилго:
- Хөгжүүлэх /гэр бүлийн гишүүдийн хөгжин дэвжих нөхцөлөөр хангах/
- Засан сайжруулах /хоорондын харилцааг сайжруулах, үүрэг хувиарлалтыг шударга тогтоох/
- Урьдчилан сэргийлэх /гэр бүлд бие биенээ тэвчих, уучлах байдлыг нэмэгдүүлэх/
- Дасан зохицох /асуудал, бэрхшээлийг амжилттайгаар шийдэхэд сургах/.
Гэр бүлийн зөвлөгөөний чиглэл:
- Гэр бүл төлөвлөлт, гэрлэлт, хосоо сонгох
- Хосуудын харилцаа
- Гэр бүл салалт
- Эцэг эх – хүүхэд хоорондын харилцаа
- Хүүхдийн хүмүүжил
- Жирэмсний, төрөлтийн үеийн сэтгэл зүй
- Эцэг эх болох
- Хууралт
- Гэр бүлийн хүчирхийлэл
Гэр бүлийн зөвлөгөөний онолын хэд хэдэн үзэл баримтлал байдаг. Үүнд:
1. Психоаналитик чиглэл
Анхаарлын гол төвд эцэг эх – хүүхэд хоорондын харилцааг тавьдаг. Энэ харилцаа нь хувь хүнийг өсөн дэвжих үндэс суурь болдог гэж үздэг. Гэр бүлийн харилцаанд талууд ухамсаргүйгээр бага насандаа эцэг эхтэйгээ харилцаж байсан харилцааг давтаж байдаг. Энэ нь нэг үеэс нөгөө үе рүү гэр бүлийн туршлага, үйл явдлууд шилждэг үзэгдлийг тайлбарлаж байгаа юм. Өнгөрснийг гаргаж ирэх, шахан гаргагдсан хүслүүдийг ухамсарлуулахад зөвлөгөөний зорилго оршино. Гэр бүлд асуудал, маргаан үүсэх нь өнгөрсөнд тайлал олоогүй дур хүслээс үүдэлтэй гэж энэ чиглэлийнхэн үздэг.
2. Зан үйлийн чиглэл
Харилцан солилцох (өгөх, авах) тэнцвэрт байдлыг чухалчилдаг. Асуудлыг шийдэх тодорхой дадал, чадваруудад сургах нь энэ чиглэлийн гол зорилго юм. Асуудлын мөн чанар нь ялихгүй зүйл байдаг гэж үздэг. Алдаатай зан үйл бий болох нь гэр бүлийн буруу үлгэр дууриал болон үр дүнгүй хяналт, зан үйлийн батжуулалт байдаг.
3. Феноменологийн чиглэл
Гол зарчим “ЭНД-ОДОО”. Одоод болж буй асуудалд анхаарч, шийдлийг олоход чиглэсэн. Гэр бүлийн хоорондох харилцааг сайжруулах, нээлттэйгээр өөрийн үзэл бодлыг илэрхийлэх, гишүүдийн яриаг анхааралтай сонсож, хүндэтгэх, сэтгэл хөдлөлийг нь мэдрэх чадвар эзэмшүүлэх нь энэ чиглэлийн гол зорилго юм.
Гэр бүлийн зөвлөгөөний үндсэн зарчмууд:
- Сайн дураараа хандах
- Нууцыг хадгалах
- Үйлчлэгчийн хариуцлага
- Сэтгэл зүйчийн хариуцлага ба ур чадвар
- Бүхэллэг байдлаар харах /гэр бүлийн бүх гишүүдийг хамруулах/
- Гэр бүлийн үүх түүхийг гаргаж ирэх
- Хамтран асуудлыг шийдэх
- Өөр мэргэжилтнүүдийг хамруулах
- Оношилгоо, судалгааны нэгдсэн үр дүнг бий болгох
Гэр бүлийн зөвлөгөөний хэлбэр:
1. Гэр бүлийн нэг гишүүнийг хамруулсан ганцаарчилсан зөвлөгөө
2. Эхнэр нөхрийг зэрэг хамруулах /ээлжлэн/ нэг сэтгэл зүйч
3. Эхнэр нөхрийг нэг зэрэг хамруулах гэхдээ өөр өөр сэтгэл зүйч
4. Хамтад нь нэг дор хамруулах /бүх гэр бүлийн гишүүд/
Хамтад нь хамруулах гэр бүлийн зөвлөгөөний давуу тал:
- Зөвлөгөөний үед харилцах харилцаагаар гэр бүлийн уур амьсгалыг тодорхойлох боломжтой.
- Хамтын гэр бүлийн зөвлөгөөний үед сэтгэл зүйн трейнинг, техник ашиглахад илүү үр дүнтэй байдаг.
- Хосууд хамт сэтгэл зүйн зөвлөгөөнд ирж байна гэдэг нь асуудлыг шийдэх хүсэл эрмэлзэл хоёуланд нь байгааг илтгэж байдаг.
- Маргаанд ялагч гэж байдаггүй. Гэр бүлийн маргаанд гишүүд аль аль нь буруутай байдаг. Тиймээс хамт сэтгэл зүйн зөвлөгөөнд хамрагдах нь асуудлыг хурдан шийдэж, өөрчлөлт ч хурдан ажиглагддаг.
- Карабанова О.А. Психология семейных отношений и основы семейного консультирования М., 2000
- Силяев Е.Г. Психология семейных отношений с основами семейного консультирования М., 2002
Б.Тунгалаг
0 comments: