Хэрэгтэй зөвлөгөөнүүд
Сэтгэл судлал нь зөвхөн мэргэжлийн оюутнуудад эсвэл зөвхөн сэтгэл засал хийхэд зориулагдсан гэж үү? Сэтгэл судлаачдын туршлага, хичээлүүд нь хувь хүний өдөр тутмын амьдралд хэрэг болж чаддаг. Тухайлбал эдгээр аргууд таны өдөр тутмын амьдралд тус болно гэдэгт найдаж байна.
1.Урам зоригтой бай.
Хэдий чиний ажил бүтэлгүйтсэн ч, жин нэмж эсвэл гадаад хэл сурч эхэлж байгаа ч сэтгэл судлалын хичээл танд урам зоригтой байхыг санал болгож байна. Өөрийн урам зоригийн түвшинг дээшлүүлэхийн тулд:
· -Сонирхол татсан зүйлсийг туршиж үз
· -уйтгарт байдлаас салгахад туслах зүйлийг бодож ол
· - мэдлэгт тань хөрөнгө оруулалт хийх шинэ зүйлд суралц
· -зорилгоо тогтоох нь аливаа даалгаврыг гүйцэтгэхэд тус болно
· -сайн ажилсныхаа дараа өөрийгөө урамшуул бай
2.Удирдагчын чадвараа сайжруул
Хэрэв та байгууллагын менежер эсвэл залуучуудын холбоонд сайн дурын ажилтан бол энэ талаар санаа зовох хэрэггүй. Хүн бүр удирдагч болох албагүй ч таны удирдагчын чадварыг дээшлүүлэхэд туслах энгийн зүйлсийг сэтгэл судлаачдын судалгаанаас хавсаргаж орууллаа.
· -Тодорхой зааварчилгааг гарга гэхдээ гишүүдийнхээ саналыг харгалзаж үз
· - Группын гишүүдтэйгээ асуудлаас гарах боломжит нөхцлүүдийн талаар ярилц
· -Урамшуулах тал дээр анхаарлаа хандуул, бүтээлч бай
3.Илүү сайн харилцагч бай
судлаачдын баталж буйгаар үгэн бус харилцаа нь хувь хүний харилцааны томоохон хэсэг юм. Өөрийгөө бусдад амжилттайгаар илэрхийлэхийн тулд үгэн бус илэрхийлэмжүүдэд суралцах хэрэгтэй. Үүнд багтах хэдэн аргыг зөвлөхөд:
· -харцаараа харилцах аргыг хэрэглэ
· -бусдад биеийн хэлээр дохио өгч эхэл
· -дууны өнгөөр санаагаа тодотгож сур
4.Бусдыг ойлгож сур
Үгэн бус харилцааны адилаар бусдын сэтгэл хөдлөлийг таньж сурах нь таны харилцаанд болон мэргэжлийн амьдралд тань ихээхэн тус болно. Сэтгэл хөдлөлийн коэффициент нь энэ чадварын тань хэмжэгдэхүүн болно. Сэтгэл зүйч Данейл Голлмэн-хоор бол таны EQ \ emotional quotient\ IQ-с тань илүү чухал байж болох юм гэжээ. Өөрийн EQ- г хэрхэн сайжруулах вэ?
· өөрийн сэтгэл хөдлөлийн хариу үйлдлээ нарийвчлан шинжил.
· -сэтгэл хөдлөл, сэтгэгдэлээ тэмдэглэ
· - бусдын төлөв байдлыг тогтоохыг оролд
5.Зөв шийдвэр гаргаж сур
когнитив сэтгэл судлалаачид шийдвэр гаргах талаар үнэтэй мэдээллийг өгч байна. Эдгээр аргуудыг амьдралдаа ашигласанаар та илүү ухаалаг сонголт хийж сурах болно. Дараагийн удаа та томоохон шийдвэр гаргах хэрэгтэй болвол эдгээр аргуудыг хэрэглээрэй
· асуудлыг олон талаас нь хар үүнд: үр ашигтай тал, сэтгэл хөдлөл, зөн билэг, бүтээлч байдал, эерэг болон сөрөг үр дагавар гэж бий.
6.Ой тогтоолтоо сайжруул
Та хүүхэд насныхаа үйл явдалыг мартаагүй хирнээ өчигдөрхөн танилцсан шинэ танилынхаа нэрийг яагаад мартсанаа гайхаж байсан уу? Таны ой тогтоолтын чадварыг сайжруулах зарим арга:
· Мэдээлэлд анхаарлаа хандуул
· Мэдсэн зүйлээ дахин давт
· Анхаарал сарниулах зүйлсийг өөрөөсөө холдуул
7.Санхүүгийн асуудлаа ухаалагаар шийдэх нь
Нобелийн шагналт сэтгэл судлаачид Данейл Каннмэн, Амос Твирскай нар хүмүүс шийдвэр гаргахдаа тодорхойгүй болон эрсдэлтэй арга хэрэглэдэг талаар судласан байна. Дараа нь судлаачид санхүүгийн шийдвэр гаргахад тань тус болох, ашиг олох зарим аргийг олсон байна.
· - Битгий хойшлуул! одооноос хөрөнгө оруулалтаа хийж эхэл
· -Ирээдүйд зарцуулах мөнгөө урьдчилан хуримтлуул
8. Илүү сайн сур
Судлаачид шалгалт авах нь үнэндээ сурсан зүйлсийг тань сануулахад тусладаг гэдгийг нотолжээ. Хэдийгээр шалгалтанд тухайн асуудал байхгүй байсан ч хэрэг болдог байна. Тогтмол шалгалт авч байсан оюутнуудын 61 хувь нь тогтмол шалгуулдаггүй оюутнуудын 40 хувь нь хичээлээ эргэн санасан буюу ой ухаандаа сайтар тогтоосон байна. Хэрвээ та шинэ зүйл сурах үедээ түүнийгээ ой ухаандаа хадгалахын тулд өөрөөсөө шалгалт авахад тус болох болно.
9.Илүү бүтээлч бай
Заримдаа ном, сэтгүүл дээрх үгс бидэнд өдөрт илүү олон зүйлийг хэрхэн амжуулах тухай зөвлөдөг ч энэ талаар бодит судалгаан дээр ямар хариу гарсан бол? Үнэндээ ижил цагт нэгээс илүү даалгаварыг хийж гүйцэтгэх нь хурд болоод чанар, бүтээмжид хохиролтой байдгийг судалгаагаар тогтоосон. Тэгвэл бүтээлч байдлаа сэтгэл судлалын тусламжтай хэрхэн дээшлүүлэх вэ?
· -Эрсдэлтэй болон төвөгтэй ажлуудыг зэрэг хийхээс зайлсхий
· -Бэлээхэн байгаа даалгавартаа илүү анхаарал хандуул
· -Анхаарал сарниулах зүйлсийг өөрөөсөө хол байлга
10. Эрүүл бай
Сэтгэл судлал нь таны эрүүл мэндэд ч мөн тус болдог. Сэтгэл гутрал, стресснээс гарах хоол тэжээл, дасгал хөдөлгөөн нь таны эрүүл мэндэд сайнаар нөлөөлж аз жаргалтай болгох болно. Амьдралдаа хэрэгжүүлж болох зарим арга:
· - Улиралаас хамаарсан сэтгэлийн тавгүй байдалыг нарны болон байгалийн бус буюу хиймэл гэрэл багасгадаг байна
· - Судлаачид дасгал нь сэтгэл гутрал болон бусад сэтгэлийн асуудлуудыг эмчлэх хамгийн үр дүнтэй арга гэдгийг олж тогтоосон.
· - Эрүүл мэндэд хортой зан чанар, зуршилыг мэдэж зайлсхийх нь эрүүл байх хамгийн сайн арга юм
Эх сурвалж: www.psychology.about.com
Б.Ганзул
0 comments: