Сэтгэл судлалын шилдэг 10 эрдэмтэн
Дараах 10 эрдэмтдийг чансаагаар нь жагсаалаа.Зарим томоохон сэтгэл судлаачид багтаагүй. Учир нь энэхүү шинжлэх ухаанд гол үүрэг гүйцэтгэсэн бөгөөд хүн төрөлхтнийг ойлгохын тулд хүчин чармайлт гарган амжилтанд хүрсэн эрдэмтдийг багтаасан болно. (Би том толгойлж энэ жагсаалтыг гаргаагүй.)
2002 оны судалгаагаар "20-р зууны шилдэг 99 сэтгэл судлаач"-ын жагсаалтыг тэргүүлсэн. Скиннерийн үнэнч бихевиоризм сэтгэл судлалд голлох үүрэг гүйцэтгэсэн бөгөөд түүний онолд заасан терапигийн техник өнөөг хүртэл хэрэглэгдсээр байгаа билээ.
2.Sigmund Frued
Сэтгэл судлал гэхээр л хамгийн түрүүнд Зигмунд Фрейд санаанд ордог. .Түүний судалгаа болон ном зохиолууд нь анагаахын сэтгэл судлал, хүний хөгжил, эмгэг сэтгэл судлалын талаар хамруулж чадсан тул бие хүнийг судлахад хувь нэмрээ оруулсан гэдэг нь лавтай юм.
3.Albert Bandura
Бандура бол 1960-аад оны сүүлээс когнитивд анхаарлаа хандуулж ажиллаж байсан эрдэмтдийн нэг билээ.Тэрээр даган дууриах, суралцах үзэгдлийг ажиглан "Social Learning" онолоо баталсан юм. Мөн хэт их сурч мэдэх нь ой санамжинд аюулгүйг "Social Learning Theory" номондоо тайлбарлажээ.
4.Jean Piaget
Хүүхдийн сэтгэл судлал, хүний хөгжлийн төлөө ажилласан нь түүнийг дээгүүр байрт бичигдэхэд хүргэв.Түүний судалгааны ажил когнитив сэтгэл судлал, генетикийн сэтгэл судлал, боловсролын өөрчлөн байгуулалтанд чиглэгдсэнээр сэтгэл судлалын шинжлэх ухаанд ихээхэн нэмэр болсон юм. Пиажитийн нээлтийн талаар Алберт Энштейн хэлэхдээ "Энэ бол энгийн л зүйл,гэхдээ зөвхөн суу билэгтэн үүний талаар сэтгэж чадна" гэжээ.
5.Carl Rogers
Карл Рожерс бол сэтгэл судлал мөн боловсролын талаар судалгааны ажил хийж хүн төрөлхтний төлөө асар их хувь нэмрээ оруулсан эрдэмтэн юм. Тэрээр хүмүүнлэгийн онолын төлөөгчдийн нэг бөгөөд "Рожерсийн терапи" гэдэг сэтгэл заслын техник нь ихэд алдартай юм. Мөн Рожерс сэтгэл засалч, зохиолч, сурган хүмүүжүүлэгчээр ажиллаж байсан.
6.William James
Америкын сэтгэл судлалын эцэг хэмээн өргөмжлүүлсэн Виллиам Жеймс нь сэтгэл судлаач, философич юм. Сэтгэл судлалын зарчим (Principles of psychology) гэдэг 1200 хуудас бүхий номондоо сэтгэл судлалын хичээлийн талаар, заах аргачлал бичсэн байдаг. Мөн тэрээр прагматизм, функционализмын төлөөлөгч юм. Жеймс нь 35 жилийн турш сэтгэл судлалын чиглэлээр багшилсан билээ.
7.Erik Erikson
Эрик Эриксон нь нийгмийн сэтгэл судлалын онолыг бий болгосоноор хүн төрөлхтөнд бас л хувь нэмрээ оруулсан. Аминч үзэлтэй Эриксон нь бага, залуу насандаа, тэр ч байтугай үхэн үхтлээ Психоаналитикыг судалсан эрдэмтэн байв.

8.Ivan Pavlov
Оросын сэтгэл судлаач Иван Павлов нь бихевиоризмыг нэрд гарахад рефлексийн судалгаагаар нэмэр болсон эрдэмтэн юм. Түүний туршилтынх нь арга барил интроспекцээс ялгагдаж зөвхөн өөрийгөө ажиглах нь хангалтгүй гэдгийг баталсан юм.
9.Kurt Lewin
Курт Левин нийгмийн сэтгэл судлалын суурийг тавьсан. Мөн тэрээр сэтгэл судлалын 20-р зууны шилдэг онолч билээ.

Л.Энхтүшиг
0 comments: