Ганцаардал
Ганцаардалд гэхээр хүн болгоны сэтгэл мэдрэмжтэй ямар нэгэн байдлаар холбогдож байдаг. Зарим хэсэг нь өнгөрсөн дурсамжтайгаа холбож ойлгож байхад зарим нь өөрийн одоогийн байдлыг ганцаардаж байна гэж тодорхойлж байдаг.
Өөрийн ажил амьдрал хэвийн үргэлжилж нийгэм, гэр бүл дундаа байгаа хэдий ч заримдаа сэтгэлээрээ ганцаарддаг. Зарим нь зүгээр хааяа мэдрэгддэг энэ ганцаардлаа бүхий л биеэрээ мэдрэхийг хүсэж гэрээсээ гармааргүй санагдах, нийгэм найз нөхөдтэйгөө уулзахаас татгалзах гэх мэтээр өөрөө сайн дураараа ганцаарддаг. Сайн дураараа ганцаардах дуртай хүн гэж байдаг гэсэн үг юм. Яагаад ингэж сайн дураараа ганцаардлыг мэдэрмээр санагддаг вэ гэхээр энэ мэдрэмж нь өөрийнх мэдэрсэн аз жаргалыг өгдөг, өөрт нь таалагддагт хамаг учир байдаг. Сайн дураараа ганцаарддаг хэн ч хүсвэл энэ ганцаардлаасаа гарч чадна.
Ганцаардалд орсноо бид яаж мэддэг вэ гэхээр:
· Ямар нэгэн зүйлийг үзэж, хөндлөнгийн зүйлийг ажиглаж байхдаа анхаарал өөр зүгт өөр зүйлд бодолд чинь орох,
· Хөндлөнгийн хүмүүс өөрийг чинь мэлрээ болоо юу даа гэх байдлаар хэлж байгаа бол танд бас ийм шинж илэрч байна гэж бодож болох юм. Учир нь таныг хөтөлсөн тэр бодол танд таалагдаж байгаа учраас та өөрийгөө гадаад байдалдаа ямар байгааг төдийлөн ухаарч ойлгохгүй юм.
· Өөрт тохиолдож буй асуудлаа дотны найз нөхөддөө ярихыг хүсэхгүй, шийдвэрлэж чадахгүй юм ыинь гэж бодох, найз нөхөдтэйгөө яриа өрнүүлэхдээ дуугаа хураах юмуу, эсвэл худлаа дүр эсгэн хий ярианд оролцох байдал танд илэрч байгаа бол.
Ганцаардлын шинж тэмдгүүд үүнээс гадна өөрт хамгийн гол мэдрэгддэг учир нь сэтгэл санааны байдал, гэр бүлийн байдал, хосын харилцааны уур амьсгал энэ бүхэнд таныг хөтлөх тохиолдол цөөнгүй. Иймээс энэ тохиолдолд хамгийн сайн оношлогч нь та өөрөө юм.
Ганцаардлын мэдрэмж үнэхээр танд таалагддаг, хааяахан нэг ганцаараа энэ мэдрэмжийг авахыг хүсдэг бол та үтэр түргэн ганцаардлаас гарах гэж яаран санаа зовох хэрэггүй юм. Яагаад өөрт таалагдаж байгаа мэдрэмжээс хурдан салах ёстой гэж. Аяндаа амьдралын зорилго тэмүүлэл хэв маяг тань таны ганцаардлыг дурсамжын түвшинд аваачсан байх болно. Харин та өдрийн дийлэнх цагыг энэ ганцардлаар туулж өнгөрүүлж байгаа бол өөрөө өөрийгөө зоригтойгоор өөрчлөх цаг болсныг илтгэж байна. Учир нь та хангалттай ганцаардлын өвчнөөр өвчиллөө. Амьдралынхаа зорилгыг дахин нэг бодож, түүндээ тэмүүлж өөртөө дахин нэг урам хайрлаад үзээрэй. Танд амжилт хүсье.
Сэтгэл судлалын МА, ДХИС-ийн сэтгэл судлаач А.Баярцэцэг
0 comments: