Аз жаргал ба гормон

Бид бүхний сэтгэл санааны байдал бүрэлдэхэд гормон оролцдогийг нээгээд удаагүй билээ. Жишээ нь: аз жаргал, сэтгэл ханамж, санаа амрах зэргийг эндорфин, энкефалин болон серотонин өгдөг. Эндорфиныг өөрөөр баяр баясгалангийн гормон, байгалийн хар тамхи гэж нэрлэдэг бол серотониныг аз жаргалын гормон гэж ч нэрлэх нь бий. Хайр дурлал, уран бүтээл, алдар нэр, эрх мэдэл нь эдгээр гормоны цусан дахь хэмжээг ихэсгэдэг. Мөн эдгээр гормонууд өвдөлтийн эсрэг үйлчилгээ үзүүлж өвчин намдаадаг ба морфин зэрэг опий төст мансууруулах эм бэлдмэлүүдээс хэд дахин илүү нөлөөтэй.
Харин айдсын гормон бол адреналин, биднийг айж сандрах, стресст ороход түүний хэмжээ ихэсдэг. Мөн мелатонин- серотонины эсрэг үйлчилгээтэй, биднийг депрессд орох буюу сэтгэл санаа хямарсан үед хэмжээ нь ихэсдэг. Хамгийн идэвхтэй ялгарах үе нь унтахын өмнө болон шөнө, мелатонин биднийг сул, тэнхээгүй, апати буюу юмс үзэгдэл сонирхолгүй болгодог.
Мөн нэгэн сонирхолтой баримтыг дуулгахад баяр хөөртэй, сэтгэл санаа сайхан байгаа үед хүний зүүн тархи илүү идэвхтэй байдаг бол эсрэгээр гуниж гутарсан үед баруун тархи илүү идэвхтэй ажилладаг байна.
Физиологичуудын үзсэнээр хүмүүс өөрийн аз жаргалын гормоны хэмжээг зориудаар ихэсгэн жаргалтай болж болно.
Хэрхэн гуниг болон айдсын гормоны хэмжээг бууруулах вэ?
Адреналиныг биеэсээ гадагшлуулахад ахиухан ус уух, биеийн хүчний дасгал ажил хийж хөлсөө гаргах, эсвэл сайхан уйлахад хангалттай.
Мелатонин энгийн үед зөвхөн шөнө ялгардаг учраас эртхэн унтаж, эрт сэрэх хэрэгтэй. Өглөөнөөс эхлэн серотонины хэмжээ ихэсдэг учраас зөв унтаж амрах нь сэтгэл санаанд эергээр нөлөөлж, амьдралыг илүү гэгээлэг талаас нь харахад тусална.
Уруулын өнцгүүд хэр доошилсон байна тэр хэмжээгээр зүрх судасны тогтолцоо муу ажиллаж байгаа хэрэг.
Инээмсэглэл бол хүч юм.
Инээмсэгэдэг хамтрагчиддаа ажилтнууд илүү итгэл хүлээлгэдэг.
Шинээр ажилд хүн авахдаа инээмсэглэсэн нэр дэвшигчдэд илүү нааштай ханддаг.
Инээмсэглэсэн зөөгчид илүү цайны мөнгө авдаг.
Цагдаа нар инээмсэглэсэн жолоочдод сануулга өгөн, торгуул ноогдуулалгүй өнгөрөх нь их байдаг.
Аз жаргалын гормоныг ихээр ялгаруулах 4 арга:
1. Булчингаа ажиллуул. Биеийн хүчний ажил (спорт, дасгал хөдөлгөөн, цэвэрлэгээ) нь серотонины задралыг удаашруулан, ялгаралтыг нь өдөөдөг.
2. Инээмсэглэ. Нүүрний булчин болон тархины хооронд эргэх холбоо байдаг байна. Та хүчээр ч гэсэн инээхийг оролдвол сэтгэл санаа дээрдэнэ, учир нь хуурамч инээмсэглэл хүртэл серотонины хэмжээг ихэсгэдэг байна.  Тэгэхээр та баяртай байгаа мэт дүр эсгэвэл удалгүй жинхэнээсээ баяртай болдог.
3. Нуруугаа цэхлэ. Бид сэтгэл санаа хямарсан үедээ мөрөө унжуулан, хөлөө зөөж ядан алхдаг. Энэ нь цусны эргэлтийг удаашруулж, серотонины ялгаралтанд муугаар нөлөөлдөг байна. Юу ч болсон бай нуруугаа эгцлээд, хөнгөн эрч хүчтэй алхаагаар алх.
4. "Жаргалтай" хүнс хэрэглэ. Хамгийн нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн нь шоколад, мөн түүнээс гадна банан, лийр, үзэм сайнаар нөлөөлдөг. Мөн кореандр, апиум (сельдерей) зэрэг өвснүүд, алтан цэгцүүхээний ханд хэрэглэн сэтгэл санаагаа тайвшруулаарай.
                                                                                        Р. Мөнхжин
                                      Эх сурвалж: http://kuraev.ru/smf/index.php?topic=476272.0