Ганцаардлыг даван гарах нь

Хүн төрлөхтөн бол нийгмийн амьтан боловч заримдаа бид ганцаардлыг бас тусгаарлагдмал байдлыг мэдэрдэг

Ганцаардал гэдэг бол бидний бодож байгаагаас ч илүү нөхөрсөг байдал, харилцаа холбоо хэрэгтэй болж байгаа мэдрэмж юм. Бид ганцаардлыг мэдрэх үедээ хүсч байгаагаасаа илүү нийгмийн харилцааг дүгнэдэг. Тэр дүгнэлт нь цаг мөч бүрт өөр өөр байдаг.

Бид найзуудаасаа утасны дуудлага ирэхийг хүсч хүлээдэг. Бид амралтын өдрүүдэд таалагддаг хүмүүстэйгээ ямар нэг зүйл хийх дуртай. Бид ганцаараа хооллохыг хүсдэггүй бас эдгээр зүйл болохгүй бол бид ганцаардаж эхэлдэг.
Ганцаардлын тухай ярихаас өмнө хоёр чухал зүйлийг ярих хэрэгтэй. Эхнийх нь ганцаардал бол зожигролтоос өөр ойлголт. Хэрвээ өөртөө цаг гаргахыг хүсвэл ганцаараа байхыг санал болгож байна.
Хоёр дахь нь ганцаардах мэдрэмж нь сэтгэл гутралд орохоос өөр зүйл. Сэтгэл гутрал бол дарамттай болон ямарваа нэг үйл ажиллагаанаас зайлсхийж буй тухайн үеийн сэтгэл хөдлөлийн байдалСэтгэл гутралыг амархан бас хурдан давж гарахгүй.
Хүн амьдралынхаа туршид дор хаяж нэг удаа ч болов ганцаардлыг мэдэрдэг. Тэгвэл ганцаардсан үедээ зарим зүйлсийг хийж өөрийгөө тайтгаруулж болох юм.
1. Өөрөө эхэл. Та өөртөө ямар нэг зүйл хийхийн оронд өөр хэн нэгнийг хийхийг нь хүлээж суудаг уу?  Хэрвээ та өөрөө ямар нэг зүйл хийхгүй бол эсвэл бусдаас тусламж авахгүй бол юу болж болох талаар санаа зовж байсан уу? ганцаардалд орсон үедээ өөртэйгөө эелдэг харьц.
2.  Та мэдрэмжээ бусадтай хуваалцах хэрэггүй. Заримдаа зүгээр л таны сэтгэлийг сэргээх зүйлсийн талаар хэн нэгэнтэй ярилцах нь дээр байдаг. Энэ нь нөгөө хүнд ч бас тус болж болох юм.
3. Таньд хэрэгтэй зүйлсийг хий тухайлбал алхах, байгальд зугаалах, гэрийн тэжээвэр амьтанаа салхилуулах гэх мэт. Эсвэл өөрт таалагддаг газраар зугаал гэхдээ өөрийгөө ядрааж ачаалал өгөхгүйгээр. Өөрийнхөө ганцаардлыг шинэ зүйл сурах, шинэ хүмүүстэй танилцах боломж болгон ашигла.
Ганцаардал нь цаг хугацааны туршлага болж бидэнд үлддэг. Гэвч энэ нь бас нийгэмдээ илүү холбоо тогтоох хэрэгтэй гэдгийг сануулж буй дохио юм.

Эх сурвалж www.psychology.com                                                         
     
    Б.Ганзул