Хувьслын буюу Түүхэн сэтгэл судлал
Хувьслын сэтгэл судлал хэмээх сэтгэл судлалын хандлага нь Ч.Дарвины оюун ухааны шинэ шалгуур, нийгмийн орчин, бие махбодь зэрэг нь хувьсан дасан зохицдог гэсэн үзэл дээр суурилж хүний танин мэдэхүй ба зан үйлийг судалдаг юм (APA: Dictionary of Psychology, 2007).
Хувьслын буюу түүхэн сэтгэл судлал нь хүний төрөлх чанар үе үеийн түүхэн хугацаанд хэрхэн сэтгэл зүйн дасан зохицолд орж өөрчлөгдөж буйг судалдаг шинжлэх ухааны шинэ салбар. Ихэнхи хувьслын биологч, бусад салбарын эрдэмтэд өнөөг хүртэл хувьслын сэтгэл судлалын салбарыг баталгаат - хүлээн зөвшөөрөгдөхүйц гэдгийг нь үгүйсгэж байна.
Хувьслын сэтгэл судлалын гол анхаардаг зүйл нь Ч.Дарвины төрөлхийн сонголт хэмээх үзэл баримтлалтай нилээд төстэй бөгөөд хүний төрөлх чанар илүү зохимжтой дасан зохицохын төлөө хэрхэн сонголт хийж байгааг нь авч үздэг юм. Тус салбарын хамрах хүрээнд асуудлыг шийдвэрлэх чадвар, сэтгэл хөдлөлийн бүтэц дасан зохицох боломжтой гэж үздэг.
Мөн хувьслын сэтгэл судлал нь цаг хугацааны өөрчлөлтөд хувьсах хүний төрөл зүйлс, ялангуяа тархи гэх мэт эрхтнүүдийг хэрхэн өөрчлөгдөж байгааг макрохувьсал, үүнээс гадна дээрх үзэл санаа нь гол төлөв микрохувьсал дээр суурилдаг. Микрохувьсалд DNA-н генийн түвшний өөрчлөлт зэрэг сэдвүүд багтдаг.
Хувьслын сэтгэл судлал зорилго нь сэтгэл судлалын салбарыг биологийн хувьсал салбараас гаралтай "хувьслын онол"-той холбох гэж хичээдэг. Ялангуяа хувьслын сэтгэл судлаачид хүний тархи хэрхэн өөрчлөгдөж буйг судалдаг юм. Тэдний үзэж буйгаар хүн төрөл бүрийн асуудалд хариу үйлдэл үзүүлж шийдвэрлэх замаар бие физиологи, хүний төрөлх чанаруудын нэг хэсэг болох тархины өөр хоорондоо ялгаатай удирдах, зохицуулах хэсгүүд хувьсан өөрчлөгдөж байдаг гэдэг.
Хувьслын сэтгэл судлал буюу Түүхэн сэтгэл судлалын үндсэн зургаан зарчмууд
Тархины үйл ажиллагааны тухай биологийн үзэл баримтлалыг сэтгэл судлалын ойлголттой хослуулж дараах зургаан зарчмууд гарч ирсэн юм:
1. Хүний тархины гол зорилго бол мэдээллийг хүртэх процесс, мөн гадаад ба дотоод өдөөгчид хариу үйлдэл үзүүлэх байдаг.
2. Хүний тархи байгалийн болон нөхөн үржих бэлгийн сонголтоор хувьсан зохицдог.
3. Хүний тархины хэсгүүд хувьслын цаг хугацаанд бий болсон асуудлыг шийдвэрлэх замаар боловсронгуй болсон.
4. Орчин үеийн хүний тархи түүхэн урт хугацааны давтагдсан эргэлтэнд, олон дахин тохиолдох асуудлын дараа өөрчлөгдсөн нь энэ юм.
5. Хүний тархины үйл ажиллагааны ихэнхи хэсэг нь ухамсаргүй шинжтэй байдаг.
6. Боловсронгуй болсон маш олон механизмууд хүний сэтгэл зүйг цогцоор нь бүрдүүлдэг бөгөөд эдгээр нь хүний мөн чанарыг цуг бий болгодог ажээ.
Эх сурвалж:
Dictionary of Psychology, APA., 2007
www.psychology.about.com
Л. Энхтүшиг
0 comments: