Бүлгийн терапи
Бүлгийн терапи нь сэтгэц заслын нэг хэлбэр бөгөөд нэг дор хэд хэдэн хүнтэй ажилладагаараа онцлог юм. Энэ төрлийн эмчилгээ нь нилээд өргөн тархсан бөгөөд үүнд эмнэлэг, мэдрэлийн эмнэлэг, хүмүүнлэгийн төв зэрэг багтдаг.
Энэ терапи нь ерөнхийдөө гурваас дөрвөн хүнтэй жижиг бүлэгт тохиромжтой боловч ихэвчлэн 7-12 хүний хүрээнд явагддаг. Бүлэг нь долоо хоногт цаг эсвэл хоёр цаг уулздаг байна. Цуглаан нээлттэй эсвэл хаалттай хүрээнд явагдах ба нээлттэй гэдэг нь шинэ гишүүд хэзээд нэгдэх боломжтой харин хаалттай уулзалтанд зөвхөн үндсэн гишүүд нь байлцдаг. Уулзалтыг хийхдээ хүн бүр бие биенээ харж болохоор дугуй хэлбэрээр сандалуудыг байрлуулна. Бүлгийн гишүүд бүр яагаад энэ терапиг сонгох болсоноо, яагаад энд байгаагаа эсвэл өмнөх уулзалтаас олж авсан туршлагаа бусадтайгаа хуваалцсанаар уулзалт эхэлнэ. Бүлгийн терапи нь онцгой нөхцөл байдлуудад үр нөлөө өндөр байна гэдэгт лавтай итгэж байна.
Бүлгийн терапиг сонгох шалтгаан:
· Бүлгийн терапи нь бүлгийн гишүүн бүрд урам зориг дэмжлэг өгч чаддаг. Бүлэг доторх гишүүд нь ижил зүйлд анхаарлаа төвлөрүүлж байгаа бол тухайн асуудлыг хүн бүрийн оролцоотойгоор амархан арилгаж, багасгаж болно.
· Гишүүд бүлгийн бусад гишүүддээ тусалж чадна. Хэн нэгэн нь өөрийн асуудлаа амжилттай даван туулж чадвал бусад нь түүний үлгэр дууриалалаар асуудлаа шийдэж чадна.
· Үнэхээр үр дүнтэй байж чадна. Нэг цагт ганцхан хүнтэй харьцах бус илүү олон хүнтэй түүний асуудалтай холбоотой хүмүүстэй ч хамт уулзах боломжтой.
· Бүлгийнхээ аюулгүй байдал, нууц, дүрэм журмыг гишүүд нь хүлээн зөвшөөрдөг.
· Сэтгэл засалч бүлгийн бүх гишүүдтэй нэгэн зэрэг уулзсанаар тэдний хоорондын харьцааг илүү бодитойгоор харж үүнийгээ эмчилгээндээ мэдээлэл болгон ашиглах боломжтой.
Б.Ганзул
Эх сурвалж: www.psychology.today.com
0 comments: