Амьдралд суралцах нь #1
Зорилгодоо хүрэх эхний алхам бол суралцах. Амьдралдаа олж авсан мэдлэг тань зорилгодоо хүрэхэд туслах болно. Шинжлэх ухаан бидэнд зайлшгүй хэрэгтэй ч бусадтай тогтоосон холбоо таныг өсөж дэвших шат болно. Ямарч харилцаа бидэнд өөрсдийнхөө, бусдын мөн харилцах чадварын талаар мэдлэг хуримтлуулах бага ч гэсэн туршлага болсоор амжилтын эх үндэс нь болдог юм. Хүн хүнээр дутахаас биш хэзээ ч илүүддэггүй гэдгийг сайтар санах хэрэгтэй.
Таны амьдралд суралцах эхний хичээл бол хүлээн зөвшөөрөх
Хэрвээ хайртай хүнээ өөрчилж чадахгүй бол өөрийгөө өөрчлөх хэрэгтэй. Эмэгтэй хүмүүс гэрлэсэнийхээ дараа нөхрөө өөрчлөхийг хүсдэг. Гэхдээ энэ нь тийм ч амар зүйл биш юм. Үүний оронд бид хамтрагчынхаа алдаа дутагдлыг ойлгож өөртөө хүлээн зөвшөөрүүлвэл болох нь тэр. Аль талаас нь харна тэгэж л харагдана гэдэг шиг магадгүй таны хамтрагч, найз нөхөд, эцэг эх, хүүхдүүдийн тань дутагдалтай талын цаана түүнээс илүү давуу чанар оршиж байж ч мэдэх юм.
Таны мэдэх ёстой дараагийн зүйл бол итгэл найдвар
Хүний амжилтаас гадна хүн өөрөө итгэл найдвараас л бүтдэг. Та өөртөө бөгөөд бусад хүмүүст итгэж байгаа бол та жинхэнэ зөв утгаараа амьдарч байна гэсэн үг. Итгэл гэдэг босгоход хэцүү ч нурахад амар тийм л зүйл, түүнийг сэвтээхгүй авч явна гэдэг мэдээж хэцүү. Хэцүү учраас л бидэнд маш их зүйлийг өгч чадна. Хүний сэтгэл маш тогтворгүй нэг үе өөртөө бүрэн дүүрэн итгэж, бүхнийг хийж чадах юм шиг мэдрэмж төрнө, заримдаа хорвоогийн бүх л зовлон өөрт нь үүрүүлсэн юм шиг санагдаж амьдралаас залхдаг. Танд ч бас ийм цаг хугацаа ээлжлэн байдаг гэдэгт итгэж байна. Тэгвэл эргээд хардаа та энэ хоёрын аль үед нь илүү их зүйл хийж амжилттай ажиллаж байсан бэ? мэдээж итгэл дүүрэн байсан үед шүү дээ. Тийм болохоор л бидэнд итгэл гэдэг зүйл маш чухал. Та өөртөө, бусдад, мөн тэднээр итгүүлж амьдрах нь бидний гол зорилго юм.
Ашигласан материал: www.psychologytoday.com
Б. Ганзул
0 comments: