Неофрейдизм /Эссе/

Хүй нэгдэл,улмаар овог аймаг үүсч хүн төрөлхтний анхны нийгэм үүссэн гэлтэй.Хүн бүрээс нийгэм тогтон бүрэлдэнэ.Өөрөөр хэлбэл нийгэмгүй бол хүн үгүй,хүн үгүй бол нийгэм оршин байхгүй.Нийгэм дэхь хүмүүс өөрийн хэрэгцээг хангахын тулд үргэлж цаг ямагт харилцаанд орж байдаг.
Тухайн нийгмийн үзэл санааг дагаж бие хүний шинж чанар,хэв маяг,зан төлөв,ухамсар,сэтгэц зэрэг нь янз бүр байдаг.Хувь хүн бүр өөрийн хүслээ хангахын тулд түүнийг нь хязгаарладаг супер эго гэж бий.Мөн дур хүсэл ба супер эго нь нэг түвшинд байх ба харилцан бие биенээсээ хамаарах ёстой.Гэвч энэ тэнцвэрт байдал алдагдавал түүнд дотор нь невроз байх ба хүн сэтгэцийн хувьд эрүүл бус болно.Энэ үзлээр сэтгэл болон ухамсрын ялгааг гаргаж,бүтцийн байдлаар тайлбарласан эрдэмтэн бол З.Фрейд юм.Ийнхүү сэтгэл судлалын шинжлэх ухааны гол онолыг гаргаж олон шавь нарыг  араасаа дагуулсан юм.Шавь нар нь түүнтэй санал зөрөлдөх,үзэл санааг нь дэмжих,шүүмжлэлтэй хандсанаар онол сургаалиас нь тулгуурлан шинэ фрейдизм хэмээх өрнөдийн томоохон чиглэл 1930-аад онд үүссэн юм.Сэтгэл судлалын чиглэл баримтлал бүрийг дагагч эрдэмтэд өөрийн үзэлдээ Фрейдийн онолыг үгүйсгэж мөн дэмжсээр өөрийн үндсэн гол чиглэлээ олж авдаг.Шинэ фрейдизмийн онол нь нийгмийн талын асуудлыг түлхүү анхаардаг.Нийгэм дэхь хүмүүсийн сэтгэц ийн хямрал,тайван бус байдал,түгшүүр,айдас,ганцаардал,сэтгэл гутрал зэрэг эмгэгийг шийдэх замаар үүсэн бий болсон.Нийгмийн нөлөө бүхий гишүүд ажил хэрэгч,албан хаагч,өндөр албан тушаалтангууд дээрх эмгэгт ихэвчлэн өртдөг.Энэхүү онолын гол төлөөлөгч нь А.Адлер,Г.Юнг,К.Хорни,Э,Фром зэрэг эрдэмтэд юм.Тэд бүгдээрээ амьдралдаа томоохон асуудалтай байсан.Тэд дутуугаа нөхөх замаар амжилтад хүрэхдээ өөрсдийн гол үзэл баримтлалаа ойлгосон.
А.Адлер нь бага насандаа маш олон өвчнөөр өвчилж байсан бөгөөд түүний биеийн эсэргүүцлийг сайжруулахын тулд гудамжны хүүхдүүдтэй гадаа их тоглуулдаг байж.Энэхүү түүний амьдралын туршлага нь дутуу байдлыг тэгшитгэх гэх үзэл хандлагыг бий болгосон байж болох юм.Хүн аливаа амжилтанд хүрэхийн тулд үргэлж саад болдог зүйл нь өөрийнх нь сул дорой байдал,бусдаас ямар нэгэн талаар дутуу байдал нөлөөлдөг.Хүн өөрийгөө гол нь гэдэг сэтгэцийн хөгжилд түлхэц болон сайнаар нөлөөлж түүнийгээ даван туулахыг оролддог.Энэ сэтгэцийн үйл явц нь хир зэрэг хүчтэй явагдана,тэр хэмжээгээр нийгэмд эзлэх байр суурь нь тодорно.Мөн хүний амьдрал нийгэм дэх ажил,хайр дурлал,үерхэл нөхөрлөлтэй салшгүй холбоотой хэмээн тус бүрт нь тайлбарлахдаа ажил нь нийгэмд өөрийгөө хэрэгтэй гэж батлахын тулд,бусадтай нөхөрлөж байгаа нь бусад хүмүүстэй холбоо тогтоож,хайрлах нь бие махбодь,оюун ухааны нягт холбоо бөгөөд хоёр хүний агуу их хоршил гэж тайлбарлажээ.
Г.Юнгийн онолын үндэс нь хамтын ухамсаргүй юм.Хүний туршлага болох соёл,зан байдал,сэтгэхүй,мэдрэмж зэрэг нь хувийн ухамсаргүйг төлөвшүүлэн бүрэлдүүлж байдаг.Мөн хамтын ухамсаргүй нь зөвхөн өнгөрсөн туршлага бөгөөд зөн билгийн чанартай зөвхөн үлгэр домог,шашнаар илэрдэг юм.Түүний хамтын ухамсаргүй нь З.Фрейдийн Эдипийн комплекстай олон талаараа ижил байдаг учир Фрейдийн үзэл баримтлалаас нэг их ялгардаггүй.
К.Хорнигийн бага нас хэцүүхэн давааг туулсан.Тэр эрэгтэй болж төрөөгүй,царайлаг биш,арчаагүй аав зэргийг өөрийн дутуугийн мэдрэмжийн шалтгаан,үүсэл болгосон.Хожим нь энэ туршлагаа өөрийн онолдоо тусгасан байдаг.Хүүхэд бусдаас хараат байснаас аливаа зүйлийг хийж чадахгүйд хүрч тайван бус байдал үүсч үүний үр дүнд орчноо дайсагнах мэдрэмж төрдөг.Эцэг эх хүүхдээ хайхрахгүй хэнэггүй байдал гаргаж хүүхдийн хүмүүжил доголддог.Энэ үзэл нь хэрэв хэн нэгэн дайсагнасан байдлаар харьцвал эргээд тухайн хүний ертөнц нь дайсагналын ертөнц болон хувирдаг байна.Гэвч амьдралын явцад үүнийг анхааран хэрэгцээг нь хангаж чадвал далд тайван бус байдал аажимдаа арилна.Нийгмийн салшгүй хэсэг болсон бид үргэлж ямар нэгэн зүйлд тэмүүлж байдаг хэмээн би дурьдсан.Харин Хорни үзэхдээ хүмүүсийн мэдрэлийн ядаргааны гол шалтгаан нь зүгээр л хүрээлэн буй орчин юм гэжээ.Гэхдээ тэрээр тухайн нийгмийн соёл нь хүмүүсийнх нь сэтгэцийг тодорхойлно гэж өрөөсгөл үзсэн бөгөөд өөрийн үзэлд дүн шинжилгээ хийгээгүй,хэрхэн яаж нөлөөлдөг зэргийг огт дурьдсангүй.Шинэ фрейдизийн онол ерөнхийдөө психоанализ дээр тулгуурладаг.Түүнийгээ засаж,залруулахын тулд шүүмжилтэй хандаж байсан боловч үнэн хэрэгтээ З.Фрейдийн онолын мөн чанарт ойртож чадаагүй юм.Гэсэн хэдий ч аливаа үзэл нь няцаагдаж,батлагдаж,шүүмжлүүлснээр онолын түвшин болтол хөгжиж чаддаг билээ.
Э.Фроммын зан төлөв ба хайр дурлалын онол нь Хорнигийн суурь зөрчилтэй төстэй бөгөөд хүн төрөх үедээ л бусдын бялдууч,өөдгүй үйлдлийг мэдэрдэг,хүн нийгмээс үзүүлж буй зэрлэг дайралтуудыг идэвхгүйгээр хамгаалдаг.Эдгээр үзэл нь хүн нийгмийн дайралтаас хамгаалахын тулд сэтгэл хөдлөлийн хариу үйлдлийн тогтолцоо бий болдог гэсэн нь хоорондоо нэгдэж байна.Фроммын үзлээр ертөнц бол тэр чигтээ дайралт харин хувь хүний амьдралын гол зорилго нь түүнийг даван туулах мөн ашигтайгаар эргүүлэх гэж үзжээ.
Орчин үеийн нийгмийн харилцаа улам хурцдаж түүнд буй гишүүн цаг ямагт дайралтанд өртөж байдаг.Капитилизмын нийгэмд амьдарч байгаа хүмүүс нь сэтгэлийн дарамттай болон невротикууд байдаг.Тиймээс хүний тэвчихийн аргагүй байдлыг засах онолыг засаж сайжруулан нийгмийн хүрээнд үр ашигаа өгөхийн тулд шинэ фрейдизм үүссэн юм.

 Л.Энхтүшиг

Ашигласан материал : 
"Бие хүний сэтгэл зүй,сэтгэц заслын өрнөдийн онол,гол төлөөлөгчид" Б.Туяа