Эмпиризм гэж юу вэ ?

   Би философын талаар төдийлөн сайн мэдэхгүй ч ерөнхий материализм, идиализмыг тойм маягаар гадарлаад байгаа юм. Хүмүүсийн итгэл үнэмшил, бодит үнэн хоёрын дунд мэдлэг байх ба аль нь илүү давамгайлсанд мэдлэг бий болно. Зарим хүмүүс туршлагаас мэдлэг бий болдог гэдэгт итгэдэггүй. Тэдний мэдлэг, чадвар, дадал зэрэг бүгд анхдагч хэлбэртэй гэж итгэдэг. Үнэндээ бол тэд бодит байдлаас зайлсхийж аливааг туршлагаас сөргүүлэн тавьдаг. 
Жишээ авъя : “Тэр хүн бол маш хайр халамжтай. Учир нь тэр арслангийн орд юм. Би түрэмгий хүн. Учир нь би могой жилтэй.” гэх мэт 

Тэд яагаад ингээд байна вэ ? гэдгийг авч үзвэл дээр дурьдсанчлан бодит байдлаас зайлсхийсэн. Тэд юуны өмнө би яагаад ийм болсон бэ ? гэж бодит үнэн буюу туршлагаас хандахгүй бурууг өөр зүйлд тохож, итгэл үнэмшлээс шалтгаалж бусдад үнэлгээ, дүгнэлт өгдөг. 

Эмпиризмийн гол зарчим нь мэдлэгийн эх сурвалж бол туршлага, ялангуяа сэрэл, хүртэхүй гэж үздэг. Эмпирик бол Хүн төрөлхтний мэдлэг эзэмших арга барилуудаас хамгийн оновчтой, хэрэглээтэй нь юм. Үүний эсрэг онол бол рационалист.
Л.Энхтүшиг