Ой тогтоолт / Memory /


Ой тогтоолт бол мэдээллийг хадгалах, санах, эргэн дурсах мөн туршлага явуулах чадвартай организм юм. Филосифийн уламжлалт үзэл баримтлалаас ой тогтоолтыг сайжруулах хийсвэр арга хэрэглэдэг байсан бол XXI зууны сүүл үе,  XX зууны эхэн үеэс когнитив сэтгэл судлалын парадигм урсгалд ой тогтоолтыг авч үзсэн юм. Сүүлийн үед энэ зарчмыг баримталдаг салбарыг когнитив - неврологи гэх болсон. Мэдээллийг боловсруулж, эргэн санах процесс нь үндсэн гурван үе шатаас бүрдэнэ.

-Кодлол, бүртгэл (хүлээж авах, хүлээж авсан мэдээллийг нэгтгэх мөн үйл ажиллагаанд оруулах)
-Хадгалалт (Кодолсон мэдээллийн рекордыг бүтээх)
-Эргэн санах, дурсах (Ямар нэгэн процесс, идэвхжилтэнд ашиглаж хариу үйлдэл үзүүлэх тулд хадгалагдсан мэдээллийг эргэн санах)

Мэдрэхүйн ой тогтоолт. Ямар нэгэн зүйлийг хараад хэдхэн секундын дараа эргэн санах гэдэг мэдрэлийн ой тогтоолтын процесс юм. Хоромхон зуур үргэлжилдэг.

Богино хугацааны ой тогтоолт. 15-20 секундын хооронд үргэлжлэх мэдээллийн санах ой.

Урт хугацааны ой тогтоолт. Өөрчлөгдөшгүй,холбоо хамааралтай мэдээллийн үйл ажиллагаа явагддаг. Гэвч эргэн санах процесс явагдахад төвөгтэй юм.

 Орчуулсан Л.Энхтүшиг