Нойрны үе шатын тайлбар ба мөн чанар




Зураган дээр дарж томоор үзэх боломжтой
Сэтгэл судлалын шинжлэх ухааны бас нэгэн төвөгтэй судлагдахуун бол нойр юм. Судлаач эрдэмтдийн бүгдийнх нь хүлээн зөвшөөрөгддөг баталгаатай тайлбар, онол байдаггүй. Гэхдээ шинжлэх ухааны үндэслэлтэй тайлбарыг хүргэе.

   Зарим хүмүүс нойрсох үед тархины үйл ажиллагаа зогсдог гэдэгт итгэдэг боловч үнэн хэрэгтээ ажилласаар л байдаг. Харин эрт үед бидний өвөг дээдэс шөнө харанхуйд илүү аюултай байдалд ордог байсан тул модон дээр гарч унтдаг байсан гэх домгийн сэтгэлгээний таамаглал бий.
   Нойрны үйл ажиллагааг электроэнцефалограф /EEG/ багажаар судалдаг. Бид нойрсох үедээ 4 үе шатыг дамждаг. Эдгээр үе шатыг дамжиж байх үед REM нойр хэдийд ч хамаагүй давтагддаг. REM гэдэг нь Rapid Eye Movement буюу нүдний хурдан хөдөлгөөн гэсэн утгатай. Учир нь нүдний хөдөлгөөн түргэссэнээр РЕМ нойронд орсон гэж дүгнэдэг юм. Үе шат ахих тусам орчноос тасарч, булчингийн үйл ажиллагаа зогсдог. Мөн үе шат бүрт тархинд явагдах цахилгаан долгионы хэлбэлзлээс шалтгаалж бета, альфа, тета, дельта гэж нэрлэдэг. Бид нойрсох бүртээ 4-6 удаа зүүдэлдэг. Бүхэл шөнөжин хар дарж зүүдэлсэн, өөр өөр зүүд холилдлоо гэж ярьдаг. Энэ нь нойрсох үе шат бүрт РЕМ нойр тааралдсаны тохиолдол юм. Ихэнх үед сүүлийн зүүдээ санадаг.

A - Дельта долгион
B - Ээрүүл долгион
C - Тета долгион
Зураган дээр дарж томоор үзэх боломжтой



Зургийн эх сурвалж : Understanding Psychology, Fourth Edition, S. Feldman
С. Фелдманий судалгаанаас үзэхэд хүний чадамж шөнийн цагаас өглөө хүртэл буурч байгааг, ихэнх хүмүүс 7, 8 цаг унтдаг гэдгийг харуулж байна. 

Л. Энхтүшиг