Жон Девей (John Dewey)
Та сэтгэл судлалын түүхийн талаар уншиж байсан бол магадгүй Жон Девейгийн талаар мэддэг байж болох юм. Жон Девей сэтгэл судлалын түүхтэй салшгүй холбоотой. Тэрээр сэтгэл судлалын эцэг Виллиам Жеймстэй адил функционализмын сэтгэл судлалын төлөөлөгч байв. Тэрээр 1852 оны 10 сарын 20нд Вермонтын Бюрлингтонд төрсөн ажээ. Тэрээр анх Виллиам Жеймсийн бичсэн ном зохиолуудыг уншсанаар сэтгэл судлалд шимтэн суралцах урам зоригийг авч байв.
Тэрээр амьдралынхаа ихэнхи хугацааг их сургуулиудад багшилж байсан бөгөөд боловсролын сэтгэл судлал, нийгмийн сэтгэл судлал зэрэг салбаруудад жинтэй хувь нэмэр оруулахуйц ном бичиж байлаа. Мөн Жон Девей америкийн сэтгэл судлалын холбооны 25 жилийн ойд зориулан "нийгмийн сэтгэл судлал бидэнд хэрэгтэй байна" гэсэн агуулга бүхий нийтлэлийг бичиж хаяглан явуулж байсан нь хожим нийгмийн сэтгэл судлалын анхны бүтээл, бас суурь нь болж өгсөн гэж ихэнхи сэтгэл судлаачид хүлээн зөвшөөрдөг билээ. Девей 1899 онд америкийн сэтгэл судлалын холбооны ерөнхийлөгчөөр томилогдож байв.
"Бид хэрхэн сэтгэдэг вэ? (How we think)" бүтээл нь түүний бичсэн хамгийн алдартай, нөлөө бүхий ном юм. Тэрээр бидний бодол санаа гэж юу вэ? энэ нь хэрхэн задардаг вэ? Энэхүү бодол санааг сургалтанд хэрхэн нэвтрүүлж, хамгийн сайн үр ашигтай боловсролыг эзэмших тухай чухал ойлголтуудыг бичсэн байдаг.
Түүний гол бүтээлүүд:
Ж. Девейгийн зурагтай шуудангийн марк |
Түүний гол бүтээлүүд:
- Сэтгэл судлал (1887)
- Хүний ойлголтыг бүрдүүлэх Лайбницийн шинэ эссенүүд (1888)
- Ёс зүй (1908)
- Сэтгэл судлал сэтгүүлд "Сэтгэл судлалын рефлексийн нум" (1896)
- Бид хэрхэн сэтгэдэг вэ? (1910)
- Эрх чөлөө ба соёл (1939)
- Дадал туршлага ба Боловсрол (1938)
Л.Энхтүшиг
0 comments: