Сэтгэл Судлал хэзээ үүссэн бэ?
![]() |
Рене Декарт |
![]() |
Иоханн Фридрих |
16-р зуунаас эхэлж хүн төрөлхтөн бид юуны учир оршин байна вэ, бас яаж бодож сэтгэдэг вэ гэж учир шалтгааны асуултыг өөрсдөдөө тавихын зэрэгцээ шинэ гарч ирж буй техник технологийн ачаар үр ашигтай туршилтуудыг явуулах болсон юм. Ийнхүү 18-р зуун гэхэд сэтгэл судлал нь философийн салбар байхаа больж тусдаа бие даасан шинжлэх болох эхлэлээ тавьсан юм.
![]() |
Вилгельм Вундт |
Гэхдээ үүнд 17-р зууны шинжлэх ухааны хувьсгалын үеэр Рене Декартын "Бие махбодь ба Сэтгэл нь тусдаа үйл ажиллагаатай" гэж үзсэн түүний бүтээл нь оюун ухаан ба бие махбодын хоорондын үйл ажиллагааны талаарх анхны зураглал (бүдүүвч) - ыг анх тодорхойлсон явдал болсон юм. Харин түүний дараа өөр нэгэн сэтгэгч Иоханн Фридрих тархины аналог системийг тайлбарлахдаа тархины үйл ажиллагаа нь оюун ухааны үйл явцыг удирддаг юм гэсэн тухайн үедээ шинэлэг санааг гаргаж сэтгэл судлалын суурийг тавихад хувь нэмрээ оруулж байв.
Ийнхүү эрдэмтдийн дунд оюун санаа ба бие махбодь хоёрын хоорондын үйл ажиллагааны талаарх сэдэв газар авч мэтгэлцэх шинжтэй болж ирсэн юм. Тэд физик хүчин зүйлс оюун ухаанд хэр их нөлөөлдөг вэ, орчин нь хүний оюун ухааныг бий болгоход хэр зэрэг нөлөөлдөг вэ зэрэг эргэцүүллүүдийг дэвшүүлдэг байв. Энэ үеэр Британы эрдэмтэн Чарльз Дарвины "төрөлхийн үү эсвэл олдмол уу" гэсэн хувслын онол нь олон эрдэмтдийн дунд мэтгэлцээнийг үүсгэж бас чадаж байв.
Үүний дараа ховсын техник гарч ухамсрыг түлхүү судлах болжээ. Энэ үе нь "ухамсаргүй" оюун ухааны талаарх эхний "зураглалыг" гарган тайлбарласан явдал болсон юм.
1879 онд Вилгельм Вундт эрдэмтэн Германы Лайпцигийн их сургуульд сэтгэл судлалын туршилтын лаборатори байгуулснаар тус шинжлэх ухааны эхлэл тавигдсан гэж сэтгэл судлаачид хүлээн зөвшөөрдөг. Вундтын ажиллаж байсан сэтгэл судлалын тэнхим нь хожим европ, америк зэрэг орнуудад сэтгэл судлалын шинжлэх ухааныг түгээх эхлэл нь байсан юм.
Энэ үеэс хойш Херман Эббингауз (ой тогтоолт судалсан), Эмил Краепелин, Виллиам Жеймс (сэтгэл судлалын анхны сурах бичгийг бичсэн), Жан Шарко (ховсыг эмчилгээнд нэвтрүүлсэн), Гари Стэнли Холл (америкын сэтгэл судлалын холбоог байгуулсан), Иван Павлов (сэтгэл судлалд физиологийн хувь нэмрийг оруулсан), Жон Ватсон (бихевиоризмыг анх бүтээсэн), Зигмунд Фрейд (Фройд) (психоанализыг анх бүтээсэн) гэх мэт эрдэмтэд шинэ үеийн сэтгэл судлалын шинжлэх ухааныг бий болгоход өөр өөрсдийн үзэл санаа, онол, туршилт судалгаагаар хувь нэмрээ оруулж байлаа. Мөн сэтгэл судлалд хувь нэмэр оруулсан эрдэмтдийн дийлэнхи нь эмч мэргэжилтэй хүмүүс байв.
Ийнхүү эрдэмтдийн дунд оюун санаа ба бие махбодь хоёрын хоорондын үйл ажиллагааны талаарх сэдэв газар авч мэтгэлцэх шинжтэй болж ирсэн юм. Тэд физик хүчин зүйлс оюун ухаанд хэр их нөлөөлдөг вэ, орчин нь хүний оюун ухааныг бий болгоход хэр зэрэг нөлөөлдөг вэ зэрэг эргэцүүллүүдийг дэвшүүлдэг байв. Энэ үеэр Британы эрдэмтэн Чарльз Дарвины "төрөлхийн үү эсвэл олдмол уу" гэсэн хувслын онол нь олон эрдэмтдийн дунд мэтгэлцээнийг үүсгэж бас чадаж байв.
Үүний дараа ховсын техник гарч ухамсрыг түлхүү судлах болжээ. Энэ үе нь "ухамсаргүй" оюун ухааны талаарх эхний "зураглалыг" гарган тайлбарласан явдал болсон юм.
![]() |
Гари Стэнли Холл |
Энэ үеэс хойш Херман Эббингауз (ой тогтоолт судалсан), Эмил Краепелин, Виллиам Жеймс (сэтгэл судлалын анхны сурах бичгийг бичсэн), Жан Шарко (ховсыг эмчилгээнд нэвтрүүлсэн), Гари Стэнли Холл (америкын сэтгэл судлалын холбоог байгуулсан), Иван Павлов (сэтгэл судлалд физиологийн хувь нэмрийг оруулсан), Жон Ватсон (бихевиоризмыг анх бүтээсэн), Зигмунд Фрейд (Фройд) (психоанализыг анх бүтээсэн) гэх мэт эрдэмтэд шинэ үеийн сэтгэл судлалын шинжлэх ухааныг бий болгоход өөр өөрсдийн үзэл санаа, онол, туршилт судалгаагаар хувь нэмрээ оруулж байлаа. Мөн сэтгэл судлалд хувь нэмэр оруулсан эрдэмтдийн дийлэнхи нь эмч мэргэжилтэй хүмүүс байв.
Л.Энхтүшиг
0 comments: