Маслоу болон Алдерферийн Хэрэгцээний онол


АНУ-ын сэтгэл судлаач Clayton Alderfer Маслоугийн хэрэгцээний онол дээр суурилж өөрийн ERG онолыг гаргаж ирсэн. 

Адлерферийн онол Маслоугийн хэрэгцээний онолоос дараах байдлаар ялгагдана. Үүнд:
  • Тухайн цаг үед хоёр хэрэгцээ зэрэгцэн оршиж болно.
  • Дээд шатны хэрэгцээ хангагдсан үед доод шатны хэрэгцээг хангах хүсэл нэмэгддэг.
  • Маслоугийн онолоор хүмүүс нэг шатны хэрэгцээгээ бүрэн хангахаас нааш тэр шатан дээрээ л байсаар байдаг гэж үзсэн бол Аделфер дээд шатны хэрэгцээг биелүүлэхэд саад учирвал нэг шат ухран доод шатны хэрэгцээг хангах сэдэл бий болдог гэж үзсэн.
  • Маслоугийн онол хатуу дараалалтай, доод шатны хэрэгцээгээ хангаж байж дараачийн шатанд шилжинэ гэж үздэг. Харин Аделферийнх илүү уян хатан. Хүн оршихуйн хэрэгцээгээ хангаагүй ч гэсэн хөгжих хэрэгцээгээ биелүүлж болно хэмээн үздэг. Үүний нэг тод жишээ бол "өлсөж буй зураачид". Тэд хэдий хоосон ходоодтой ч гэсэн хөгжих, бүтээх хэрэгцээ өндөр байгаа юм.

Б.Тунгалаг