Виктор Франкл ба Логотерапи
Виктор Франкл (1905-1977) нь австрийн нэрт сэтгэл засалч, сэтгэл судлаач, неврологч юм. Тэрбээр логотерапиг үндэслэгч юм.
"Логотерапи" гэдэг нэр томьёо нь"логос" гэсэн грек үгнээс гаралтай"утга учир" хэмээх үг юм. Мөн зарим судлаачид логотерапийг “сэтгэц заслын гуравдагч сургууль” ч гэж нэрлэдэг. Хүний оршихуйн утга учир болон энэ утга учрыг хэрхэн эрж хайх уу гэдэгт гол анхаарлаа хандуулдаг. Логотерпийн үүднээс өөрийн амьдралын утга учрыг олж илрүүлэх хүсэл нь бие хүний суурь өдөөгч хүч болдог гэж үздэг. Утга учир руу тэмүүлэх эрх чөлөөг яриад байгаа юм. Үүний эсрэг тал Фрейдийн дур хүсэл рүү тэмүүлэх хүсэл мөн Адлерийн эрх мэдэл рүү тэмүүлэх хүсэл оршин байгаа юм.
Логотерапийн зорилго бол амьдрал үргэлж утга учиртай байдаг гэдгийг хүмүүст ойлгуулах явдал юм. Утга учир нь одоогоор тодорхойгүй байсан ч заавал оршдог болохыг ойлгуулах гэсэн эрмэлзэлтэй байдаг.
Логотерапи нь өнгөрснөө эргэн харж, өөрийн явдлаа эрэгцүүлэн шинжлэх арга юм. Өвчтний анхаарлыг ирээдүй рүү чиглүүлэх өөрөөр хэлвэл ирээдүйд хийж гүйцэтгэх ёстой даалгавар, зорилгыг ухамсарлуулахад чиглэдэг. Мөн логотерапи нь невроз хөгжих үндэс болж буй механизмуудад анхаарал хандуулахыг нь багасгах зорилготой юм.
0 comments: