Хар дарах
Ихэнхи хүмүүс ойр ойрхон хар дарах, аймшигтай зүүд зүүдлэх нь сэтгэлийн шарх, өнгөрсөн таагүй дурсамжаас үүдэлтэй хэмээн ойлгодог. Гэхдээ энэ нь үргэлж ийм шалтгаантай байдаггүй.
Сэтгэлийн гэмтлээс улбаатай хар дардаг хүмүүс байдаг. Энэ бол өөр хэрэг. Харин бид үүнээс өөр тохиолдолыг авч үзэх гэж байна.
2008 онд Патрик Мкнамарагийн бичсэн Nightmares: The science and solution of those frightening visions during sleep номонд РЕМ болон РЕМ бус нойрны хэмнэл алдагдсанаас болж хүн хардаг хэмээжээ. Нойрны дутагдал, инсомниа буюу нойрсож чадахгүй байх эмгэг мөн өөр янз бүр тайван бус байдалаас болж хэмнэл алдагдана. Хар дарах үед хүний РЕМ нойроны хэмжээ хэт ихсэж РЕМ бус нойрны хэмжээ багасдаг.
2012 оны 4 сард Унгарын Сэтгэц-нейрологийн клиникийн явуулсан судалгаанд 17 хүн туршигдаж РЕМ нойрны үргэлжлэх хугацаа ихсэж улмаар энэ нь сөрөг нөлөө хүмүүст үзүүлж хар дархад хүргэж буйг тогтоожээ.
Энэ тэнцвэртэй байдлыг бий бологох эм бэлдмэл байдаг ч хамгийн зөв арга нь унтах цагаа зөв зохицуулах юм.
Ашигласан материал: Borbély, A. A., & Wirz-Justice, A. (1982). Sleep, sleep deprivation and depression A hypothesis derived from a model of sleep regulation. Human Neurobiology, 1(3), 205-210.
Б.Тунгалаг
0 comments: