"Дайн, энхтайван ба эрх мэдлийн үүрэг" тохиолдол

   Энэ туршилтанд 11 настай хэсэг хөвгүүдийг түүврээр хоёр хувааж зусланд байрлуулан өөр хооронд нь үүсэх зөрчилдөөгийн судлахаар болжээ. Ингээд хөвгүүдийг ирмэгц эхний долоо хоногт өөр өөр байшинд тусад нь өрөөнд оруулж бусад бүлгийн талаар мэдэгдүүлээгүй. Дараа нь хоёр багт бүргэд, могой гэдэг нэр өгөхөөр болж туршилтын хоёр бүлэг болгон байгуулагдав. Ингээд багууд бие биенийхээ алдаа дутагдлыг ажиглаж, хараалын үг хэрэглэж байгаа эсэхийг анзаарах үүрэгтэй болсон.
   Цаашид тэд илүү их зөрчилдөөнийг хүссэн. Тэд тэмцээн бүрт бие биенийхээ эсрэг байсан. Багуудын оноо нэмэгдэх тусам хоорондын дайсагнал ихэсч байсан. Багуудийн нэрийг дуудахад эсрэг багийнхан доромжлох аястай нэрийг нь хэлж байлаа. Багуудын оноо нэмэгдэх тусам дайсагнал улам ихэссэн. Үүнээс хойш багууд хамтдаа нэг өрөөнд хооллохоос татгалздаг болсон. Энэ байдлыг засах үүднээс кино үзүүлж, тоглоом тоглуулах арга хэмжээ авсан боловч огтхон ч гар нийлэхгүй байлаа. Харин багуудын байрлалыг сольж тэдэнд асуудлыг шийдвэрлэх даалгавар оноосон. Нэг хүү усанд хэтэрхий усанд гамгүй хандаж байгааг хэлэхэд бүгдээрээ цоргыг амжилттай хаасан. Энэ бол эв нэгдлийн эхний алхам. Үүнээс хойш багуудад кино театрт төлбөртэй кино үзэхийг санал болгоход бүгдээрээ зөвшөөрсөн бөгөөд орой нь хамтдаа хооллож байсан.
Шерифийн 40, 50 – аад оны үеийн судалгаа нь нийгмийн сэтгэл судлалд ихээхэн хувь нэмэр оруулсан юм. Тэрээр хүүхдүүдийг хооронд нь маргалдуулж соёл, статус, хүрээллийг нь судалдаг байв.
Эх сурвалж :
www.spring.org.uk/2007/09/war-peace-and-role-of-power-in-sherifs.php

Орчуулсан Л.Энхтүшиг