Би-гийн концепци / Self-Conception /

   Jersild (1952) Self буюу би хэмээх ойлголтыг тухайн хүн өөрөө өөрийгөө хэр хүртэл үнэлж чадах тэрхүү нийлбэрийг хэлнэ гэж тайлбарласан. Би-д туйлын зорилго түүний тогтолцоо, хандлага, үнэлэмж, хариуцлага зэрэг багтана. Би бол хүний хүрээлэн буй орчны цогц субьектив мөн. Өөрөөр хэлбэл амьдралын дадал, утга учир эдгээрийн цөм хэсэг нь би юм. Бусад хүмүүс  тэдгээрийн хүчил зүйлсээс үл хамаарч өөрийн ертөнцийг бүрдүүлж буй дотоод сэтгэлийг би гэдэг. Calhoun, Acocella (1983) нар би-г хувь хүний бие махбодын үйл ажиллагааны цогц бүрдэл гэж таамагласан байна. Эдгээр эрдэмтэд би-гийн талаарх ойлголтыг өөр өөрсдийн үзэл баримтлалаар тодорхойлжээ

1.     -Махбодын би (бие махбодь ба түүний биологийн үйл ажиллагаа)
2.     -Би-гийн үйл явц (мэдрэмж,хариу үйлдэл,асуудлыг шийдвэрлэх,би-гийн бүрдэл хэсэг)
3.    - Нийгмийн би (хүмүүс ба дүр – аав , сурагч , аль нэг намын гишүүн , үйлдвэрийн ажилтан , тэргүүлэгч гэх мэт)
4.     -Би-гийн ойлголт (“би бол сэтгэл зүйн хөрөг зурагCalhoun , Acocella)
5.     -Би-гийн бодол санаа (Хэрэв саад бэрхшээл гэж байдаггүй бол хүн бүхнийг чадна.)
Эдгээр бүтцүүд би-гийн талаарх ойлголтыг илүү ойлгомжтой тайлбарлаж , өргөн хүрээнд судалсан байж болох юм.

The Self-Concept

Martens (1975) би-гийн консепцийг танин мэдэхүйн, сэтгэл хөдлөлийн  зан үйлийн гэсэн гурван хүчин зүйлсээс бүрэлдэнэ гэж үзсэн. Бид өөрөө өөрсдөдөө хурц, сонирхолтой, удаан, тамирчин зэрэг нэр томъёог хамааруулж танин мэдэхүйг бүрдүүлдэг. Танин мэдэхүйгээр өөрийгөө бүтээж байгаа тэрхүү мэдрэмж нь хэрхэн өөрийн үнэлэмжтэй холбогдож байгааг сэтгэл хөдлөлийн бүрдэл гэнэ. Бидний хандлага нь танин мэдэхүйн ба сэтгэл хөдлөлийн бүрдлээр дамжиж зан үйлээр илэрхийлэх үзэгдлийг зан үйлийн бүрдэл хэсэгт хамааруулна.

Ашигласан материал :
Sport Psychology, Arnold Leunes, 2008
Орчуулсан Л.Энхтүшиг