Хэрэглэгчийн судалгаа ба савлагааны сэтгэл зүй




Хэрэглэгчийн зан үйлийн судалгаа. Хэрэглэгчийн сэтгэл судлалын хүрээнд тэдний зан үйлийн талаарх судалгаа байдаг уу ? Brettman (1986) хэд хэдэн зүйлийг олж тогтоосон байна. Бүтээгдхүүний үнийн хувьд хэрэглэгчийн хүртэхүй маш чухал. Жишээ нь, та 5990, 6000 төгрөгийн үнэтэй бүтээгдхүүний алийг нь худалдан авах вэ ? Хүмүүс гол төлөв арай бага сонсогдож, харагдахыг нь сонгодог. Gotlieb, Dubinsky (1991) үнийн талаар харьцуулсан агуулгатай сурталчилгаа нь хэрэглэгчийн хандлага, зан үйлд нөлөөлдөг гэжээ. 
Тухайн брендийг танин мэдүүлэхэд, эсвэл брендийн дүр төрхийг хөгжүүлэхэд хүртэхүй маш чухал юм. Маш олон тооны судалгаанаас үзэхэд хүмүүс тодорхой брендийг илүү найдвартай гэх мэдрэмжийг хүртдэг байна (хэрэв тодорхойгүй бренд байсан тохиолдолд). Жишээ нь, Makens (1965) хүнсний дэлгүүрт хэрэглэгчиддээ хоёр ижилхэн Турк махыг санал болгожээ. Нэг нь үндэсний бренд гэсэн шошготой бол нөгөө нь тодорхойгүй (хоёр төрлийн мах ижилхэн бөгөөд хоёул үндэсний бренд) байв. Худалдан авагчид үндэсний брендтэйг нь сонгож, илүүд үзэж, амттай байна гэжээ.
Цианитийн хүчилтэй Tylenol капсул Чикакогийн долоон иргэний үхэлд хүргэсэн явдалтай ижил тухайн брендэд асуудал үүсгэж болох юм. Гэхдээ брендийн дүр төрх хүчтэй бөгөөд түрэмгийлсэн шинжтэй сурталчилгаа хэрэглэгчдийгээ эргүүлэн татаж чаддаг. 
Хүмүүс дэлгүүр хэсэхээ хэрхэн шийддэг вэ ? Ойролцоогоор 500 гаруй хүнээс судалгаа авсаны бараг 50%-д нь сурталчилгаа нөлөөлсөн байсныг олж тогтоожээ (Hirschman & Mills, 1980).
Савлах сэтгэл зүй. Сурталчилгааны өөр нэгэн чухал хэсэг бол бүтээгдхүүнийг савлах, баглах юм. Харшил, ханиадны эсрэг эмийн компани бүтээгдхүүнийхээ савлагааг бусад өрсөлдөгч нарынхаа бүтээгдхүүнээс нэг дахин том хэмжээтэй болгосон бөгөөд агуулагдах эмийн хэмжээ, үйлчилгээ нь ижил байсан. Энэ тохиолдолд бүтээгдэхүүний зарагдах байдал хэр зэрэг байх вэ ? Үнэн хэрэгтээ хэрэглэгчид том савлагаатайг авдаг бөгөөд хэмжээгээ дагаж илүү хүчтэй гэдэгт итгэдэг байна. Тиймээс хэмжээ чухал ажээ. 
Dichter (1975) сэтгэл ханамжтай болгох савлагааны дараах саналуудыг дэвшүүлжээ:
1. Тохиромжтой (ашиглахад савлагаа тохиромжтой хэмжээтэй байх)
2. Ашиглах боломж (Савлагаа таны ашиглах гэж буй газар яг таарсан байх)
3. Статус (Савлагаа танд чухал мэдрэмжийг төрүүлэх)
4. Найдвартай байдал
5. Гоо зүй

Ашигласан материал: Psychology A Concise Introduction, Third edition, 1992, Terry F. Pettijohn

Л. Энхтүшиг