Позитив сэтгэл судлал /Аз жаргалтай байх энгийн/


     
     “Чиний хүсэл мөрөөдөл юу вэ?” гэсэн асуултанд “Аз жаргалтай сайхан амьдрах” гэж хариулдаг хүн олон. Гэвч ийм амьдралыг бүтээхийн тулд   юу хийх, яах ёстойгоо тэр бүр мэддэггүй. Тэгвэл танд хэрэгтэй чухал зөвлөмжийг хүргэж байна. Энэхүү зөвлөмжийг хэрэгжүүлэхэд таниас ямар хугацаа, хөрөнгө мөнгө, хүч чадал шаардахгүй зүгээр л жижигхэн өөрчлөлтүүдийг хийхэд л болно. Аз жаргалтай байхын тулд та амьдралыг хайрлаж, амьдралд хайртай байж сурах хэрэгтэй, Энэ нь танд хэцүү зүйлс огтхон ч тохиолдохгүй, таныг бухимдуулах зүйлс ахиж хэзээ ч бий болохгүй гэсэн үг биш юм. Харин хэцүү бүхэн тулгарах үед тайван байж, ухаалаг шийдвэр гаргаж, илүү амар тайван байж болохыг хэлж байгаа хэрэг.

Амьдралаа аз жаргалаар дүүрэн байлгах эхний алхам

Хором мөч бүхэнд одооноос эхэлж дурлацгаая

№1 Үр дүнг бодохоос татгалзья

Танд тохиолдолж буй зүйлсийн төгсгөл ямар ч байсан гэсэн тэвчээртэй хүлээж сурах нь чухал. Бид ихэвчлэн төгсгөлийг нь үзэлгүй аливаа зүйлийг одоо байгаагаар нь дүгнэж алдаа гаргадаг. Туйлын үнэн зүйл юу вэ гэвэл хүн ямар ч нөхцөлд өөрийн хариу үйлдэл бүхнээ тэвчиж чаддаг явдал. Иймд та үнэхээр тэсэхгүй нь, би чадахгүй нь гэж өөрийн эхлүүлсэн төлөвлөгөөгөө нураахын оронд өөрийнхөө гайхалтай нууц чадварын нэг болох “Тэвчээр”-ийг ашиглаад үзээрэй. Гэхдээ энэ нь таныг цаг ямагт өөрийгөө хянах хэрэгтэйг хэлээгүй. Харин  өөрийгөө хянах нь таны айдсаас эхлэлтэй бол та амьдралыг хэзээ ч хайрлахгүй байна гэсэн үг.

Нөхцөл байдалд хяналт тавих шаардлагатай байгаа бол чухам юунаас айж буйгаа тодруулах хэрэгтэй Жишээ нь та өөрийн гараар оройг зоог бэлтгэх гэж байвал хамгийн чухал орцоо мартсан байх нь төлөвлөсөн бүхэн бүтэхгүй, эсвэл та үргэлж бүтэлгүйтдэг гэсэн үг биш. Харин гагцхүү таны хандлага л тэр бүхнийг сүйрүүлж байгаа хэрэг юм.

№2 Аливаад уян хатан ханд

Мэдээж та өөрийнхөө биеийг яг л бусдынх шиг хүссэн хэлбэр, галбиртай болгож чадахгүй. Харин танд өөр олон сонголт бий. Өмнө дурьдсанчлан үр дүнгээс татгалзаж өөрийн сэтгэл хөдлөлөө удирдаж, үр дүн бүхэнд уян хатан хандаж сурах хэрэгтэй. Энэ нь танд ямар нэгэн муу зүйл тохиолдоход эерэг өөрчлөлтийг өгч байх болно.

Өөрийн бодол санаа үгсийг илэрхийлэхээс өмнө өөрөөсөө асууж заншаарайЯлангуяа хийж чаддаггүй, угаасаа чадвар байхгүй гэж боддог зүйлсээ илэрхийлэхдээ үнэхээр тийм, эсвэл оролдож үзэхээс айж байгаа эсэхээ өөрөөсөө асуугаарай. Та өөрийн хамгийн хатуу хяналттай байдаг зүйлсийг анзаарч эхэлсэнээр тэр зүйлсэд уян хатан хандаж сурах болно.

Өдөр тутмын улиг болсон зүйлсээ өөрчилж шинэчлэх хэрэгтэй. Том зүйлсээс эхлэх шаардлагагүй ч өдөр тутам хийдэг жижиг зүйлсээс эхэлхэд л болно. Жишээлбэл өдөр бүр алхдаг замаа өөрчлөх, орж заншсан цайны газар, кофе шоп гэх мэт

№3 Асуудлуудтай нүүр тулах нь

Хэн бүхэнд том жижиг асуудлууд тулгардаг ч түүнийг үл тоомсорлох нь түүнийг улам томруулахаас цаашгүй. Бүх зүйлсийг нэгэн мөчид л орвонгоор нь шийдэх шаардлагагүй. Харин асуудал тулгарах бүрийд л шийдэж байх нь таныг урт хугацаанд амьдралаа хайрлах дэглэмд сургаж буй хэрэг.

Асуудлын мөн чанарт хэтэрхий их цаг зарцуулсанаас илүү асуудлаас гарах гарц хайх нь илүү дээр. Жишээ нь гэр бүлийнхээ хэн нэгэнтэй ямар нэгэн зүйл дээр маргалдаж байгаа бол асуудал дээр маргахаас илүүтэйгээр хоорондоо бие биенээсээ яг юу хүсээд байгаагаа ярилцах нь хавь илүү

Тулгамдаж буй асуудал үнэхээр асуудал эсэхийг дахин лавлаарай. Заримдаа бид яагаад гэдгийг нь мэдэхгүй ч өөрөө асуудлыг бий болгосон байдаг. Жишээ нь утсаар ярих нь танд хэцүү, төвөгтэй байгаа бол чухам яагаад дургүй гэдгээ өөрөөсөө асуугаарай. Утга учиргүй зүйл өөрийгөө хүчлэх нь асуудал болоод байна  гэдгийг ойлговол таныг түгшээж байсан зүйлсээс ангижрах болно.

№4 Завсарлага ав

Эрч хүчээ эргүүлэн авч амьдралыг хайрлахад бүх зүйлсээс завсарлага авах нь заримдаа юу юунаас илүү хэрэгтэй. Өөртөө бага зэрэг цаг гаргах танд амралт болдог гэдгийг мартаж болохгүй.

Халуун устай хөөстэй ваннд суугаад хөгжим сонсож, ярьдаг ном хөгжим сонсох нь асуудлаа бодохгүй байхад туслана.

Заримдаа юу ч хийлгүй гиюүрч сууж болно. Та ажил болон сургуульда автобусаар явдаг бол энэ мөчийг ашиглаад өөрийг төсөөллийн хүчээ ашиглан сайхан бүхнийг бодох нь нэн чухал.

Зугаацах хэрэгтэй. Том ч бай, жижиг ч бай юу ч хийсэн болно. Аялалдаа явахдаа дуртай номоо унших. Гол нь энэ мөчид бүх зүйлсээс сатаарсан байх нь л чухал.

№5 Инээгээрэй

Инээд бол хамгийн сайн эм гэдэгчлэн хүний эрүүл мэнд, сэтгэл санаанд туслах
чухал зүйл нөлөөтэй. Инээсэнээр таны цусны эргэлт сайжирч, дархлааны тогтолцоо идэвхжиж тайвширч илүү сайн амрах болно. Түүгээр ч зогсохгүй цусны сахарыг багасгах нөлөөтэй. Мөн нүүрний арьс илүү өнгөлөг сайхан болдогийг мэдэхэд илүүдэхгүй.

Стрессдэж байгаа бол  орхиод дуртай нэвтрүүлгээ үзэж үзэж болно. Инээдэм нь таныг стрессийн түвшинг бууруулна

Найз нөхөдтэйгээ уулзаж дурсамжтай, хөгжилтэй бүтэлгүй мөчүүдээ эргэн дурсах хэрэгтэй. Бусадтай хамт инээх нь таны эерэг хандлагыг улам бэхжүүлнэ.

№6 Эрүүл мэндээ хамгаалаарай

Таны эрүүл мэнд бол таны сэтгэл хөдлөл болон хандлагад ихээр хамаатай зүйл. Ханиад хүрчихсэн байх үед амьдралыг хайрлана гэдэг юу л бол. Эрүүл мэндийнхээ төлөө хийсэн бүх зүйл таны хандлагыг өөрчлөх болно.

Дасгал хөдөлгөөн хийх нь сэтгэл санааг сайхан болгох даавар  ялгаруулж сэтгэл гутралаас сэргийлж таныг бөх нойрсуулна. Иймд өглөө шүдээ угааж байхдаа ч болов бага ч атугай дасгал хийх нь ач холбогдол ихтэйг битгий мартаарай
Гадуур алх, Гүй, Иогоор хичээллэ. Эсвэл зүгээр л хөгжим сонсоод бүжиглэ.

Ус ихээр уух нь таны эрүүл мэндэд чухал нөлөөтэй. Ус дутагдсанаар та ямар ч муу муухай зүйлсийг бодох болно. Харин их хэмжээний чихэр эсхүл кафейн агуулсан хүнс нь таны биен дэх усыг хороодог тул аль болох бага хэрэглэ.

Хангалттай унтаж амрах хэрэгтэй. Энэ дархлааны тогтолцоог дэмжиж сэтгэл гутрал, өвчлөлийг тань илааршуулж арьсыг амраах болно. Өдөр бүр 8-9 цаг хэрэв чадахгүй бол өдрийн цаг дуг хийж авах нь сэргэлтийг өгч чадна.

№7 Өөрчлөхийг хүсдэггүй зүйлсээсээ зарим үед татгалз

Амьдралыг хайрлахыг тулд шинэ зүйлсийг туршиж, өөрийгөө сорих хүсэл эрмэлзлэлтэй байж, түгшүүрт оруулах зүйлсийг хийж үзэх хэрэгтэй.  Амьдралыг хайрлах аз жаргалтай байх гэдэг нь айдаст автаж амьдрах бус уйтгар гунигтайгаа тэмцэх явдал.

Жижиг зүйлсээс эхэл. Гэрийн мухартаа шигдэхээс илүү шинэ зүйлийг туршиж үзэх тутам аливаа шинэ бүхнийг хийхэд амар байх болно. Шинэ зүйлсийг хийх айдсыг давахад оролдлого л туслах болно.

№8 Дуу дуул

Дуулах, ялангуяа найзуудтайгаа дуулах нь эндорфин, окситоцин гэх аз жаргалын гормоныг ялгаруулж стрессийг тань бууруулах болно. Хамтаар дуулах нь хүмүүстэй холбогдох нандин холбоохамгаалагдсан мэдрэмжүүдийг үүсгэж таныг ганцаараа биш гэдгийг ойлгуулж өгөх болно.

Гэрээ цэвэрлэж байхдаа, машинаа угааж байхдаа ч дуул. Энэ нь иогын дасгал таны амьсгалыг зохицуулдагтай адил. Та дуулж чадахгүй гэж бодож болно. Дараагийн Беойнсе байх албагүй. Гэхдээ юу гээч та өөрийгөө муу дуулдаг гэж боддог бол өөрийнхө өрөөнд ганцаараа дуулаад үз. Танд таалагдаж магад.

№9 Сэтгэл ханамж авч сур

Өнгөрснийг зүхэж, ирээдүйг өөрчлөх гэж яарахын оронд одоогоороо амьдрах нь аз жаргалтай байхын үндэс.

Сэтгэл ханаж сурах эхний алхамаа хийгээрэй. Яаж гэж үү? Хоолоо идэж байхдаа, даалгавраа хийж байхдаа гэх мэтийн энгийн зүйлсээс л эхлэж болно. Хэтэрхий халуун байна, давстай байна гэх мэт гоншигнохын оронд халуун байгаад нь эсвэл хоол бэлэн байгаад нь талархахаас эхэлнэ. Болохгүй байгаа зүйлийг урьдчилж харах нь сайн ч гэлээ заримдаа тухайн зүйлийн мөн чанарыг ойлгоход саад учруулдагыг санахад илүүдэхгүй.

Өдөр бүр дор хаяж 20 минут уушгиныхаа чадлаар амьсгалахыг оролдоод үз. Яаж гэж үү? 4 хүртэл амьсгалаа аваад,  нэгээс эхлүүлэн тоолж мөн хугацаанд амьсгалаа түгжээж дараа нь найман тоотод амьсгалаа гаргана. Гүнзгий амьсгаа авч хэвлийгээ суллахыг мартаж болохгүй, яг л шаар шиг. Магадгүй та дасгалаа хийж байхдаа тоогоо алдах гэх мэт бэрхшээл тохиолдож болно. Гэхдээ үүнийг мартаад зүгээр л амьсгалж эхэл.

Таван минутын завсарлага аваарай. Тайван суугаад цонхоор харж, гадаах орчинг, тохиолдож буй үйл явцыг ажиглаарай. Харин утсаа оролдох, И-мейлээ шалгах нь тийм ч тохиромжтой бус. Гадаа цаг агаар ямар байгаа, тэнгэрийн өнгө ямар байгааг харж болох ч шүүмжлэхээс татгалзаж байгаа зүйлсийг эерэгээр хүлээж авах нь илүү дээр.

№10 Баярлаж сур

Өөрийн амьдралд тохиолдсон том, жижиг зүйлс эсхүл авсан шагнал, өөрт тань мэдэрсэн зүйл бүхэндээ баярлахыг хэлж байгаа юм. Баярлаж, талархах тутам амьдралыг сайн сайхнаар төсөөлж аз жаргалтай байх болно.

Өөрт байгаа зүйлсдээ баярла. Толгой хорогдох газартай, идэх хоолтой, эрүүл байгаадаа таларх. Танд сайхан бүхнийг мэдрүүлж, эргээд та талархах сэтгэл төрсөн хүн бүрийг ачийг мартаж болохгүй

Заримдаа жижиг зүйлсэд ч ач холбогдол өгөх хэрэгтэй. Учир нь жижиг зүйлс таны амьдралыг сайхан болохыг ойлгуулах болно. Өвлийн хүйтэн өдөр дулаан хүрмэндээ талархаж эсвэл зүгээр бялууны амтыг гайхаж, хэн нэгний магтаалд анхаарал хандууларай.

№11 Биелэхүйц зорилго тавь

Том зорилго тавьж болох хэдий ч жижиг зүйлсээр хурдан амжилтанд хүрч болно. Ингэснээр та аливааг гүйцэлдүүлж, өөр шинэ зүйлийг хийх урам зоригийг олж авах болно

Гүйцэлдүүлж дуусгаж чадаагүй бол өөрийгөө тарчлаах хэрэггүй.  Өөрийн анзаарсан зүйлсдээ тулгуурлаж дараагийн удаад өөрөөр хийх боломжтой юм. Алдаа гэж буруушаахын оронд туршлага гэж хүлээж авах нь илүү үр бүтээлтй аз жаргалтай байлгах болно.

№12 Эерэгээр сэтгэж бод

Сөрөг бодлууд нь таны оюун санаа, эрүүл мэндэд хортойгоос гадна аливааг хүлээж авах төсөөллийг тань сөргөөр өөрчлөх болно. Сөрөг төсөөлөлтэй байх нь хэвийн ч гэлээ хэт төвлөрөх нь буруу.

Сөрөг төсөөллөө битгий ихэсгэ. Хэрвээ танд сөрөг зүйлс бодогдох л юм бол умартах хэрэгтй. Жишээ нь хэрвээ та өөрийгөө царай муутай гэж бодож эхэлвэл зүгээр л би царай муутай гэсэн бодол л орж ирж байна гэж бодох хэрэгтэй.  Энэ тийм ч хэрэгтэй бодол биш.

Өнгөрсөн эсхүл ирээдүйд хэтэрхий их цаг хугацааг бүү зарцуул. Өнгөрсөнд тохиолдсон муу зүйлсэд хэт төвлөрөх нь одоод өөрийнхөөрөө амьдрахад тань саад болно. Мөн ирээдүйд санаа зовох нь одоогоос таныг холдуулах болно. Хэрвээ та өнгөрсөн эсхүл ирээдүй рүү аялаад байгаа бол таныг одоод барих зүйлсийг зурж тайвшраарай. Мод, цонхоор харагдаж байгаа бороо, Амьсгалж байгаагаа ч зурсан болно.

Юу тохиолдсон үүнийг мартаж болохгүй. Та замын түгжрэл мөнхөд түгжрэхгүй адил асуудал болгон мөнхийн бус. Аливаа зүйлс зөвхөн одоод л байгаа гэдгийг хүлээн зөвшөрөөх нь цааш явахад тус болно. 

Сэтгэл судлаач Д. Лхамсүрэн