Хамгаалалтын механизм

Хамгаалах механизмууд бол дотоодод зөрчлийг шийдэх, стресс ба түгшүүрийг өөрөөсөө хамгаалах, өөрийн үнэлэмжээ авч үлдэхийг хичээдэг сэтгэл зүйн техник юм (Анх 1894 онд Фрейд тодорхойлж байсан). Хамгаалах механизм зарим талаараа ашигтай үйл ажиллагаа явуулдаг. Энэ нь биднийг цаашид өвдөг сөхрүүлчиж мэдэх маш хүнд бэршээлтэй зөрчлөөс биднийг хамгаалдаг аж. Түүний ачаар бид өөрсдөдөө итгэлтэй болох эерэг өөрийн үнэлэмжийг олж, мөн богино хугацааны стрессийн үеэр ашигтай нөлөө үзүүлэх боломжийг олгодог.
Репресс - Айшигт дурсамжууд, хүлээн зөвшөөршгүй бодол ба сэдлүүд "дуртайгаар-өөрийн хүслээр" мартагдах юм уу дарагдаж алга болдог. Бодгалийн ухамсаргүйд, сэтгэл хөдлөлийн эрчмийг "эвтэйхэн" хүлээн аван барьж тогтоодог. Ой тогтоолт буюу дурсамжийн талаарх онолыг авч үзвэл репрессийн тухай ярих хэрэгтэй болдог. Репрессийн тухай жишээ авбал, шүдний эмч дээр очихоо сайн дураараа мартдаг. Үүний учир нь шүдний эмч дээр очихоос айж байгаа юм.
Проекц - Тухайн хүн бусдад өөрийнхөө хүлээн зөвшөөршгүй бодол ба сэдлүүдээ илэрхийлэхийг проекц гэдэг. Жишээ нь, эмх замбараагүй хүн өөрийнхөө залхуу байдлаа өрөөнийхөө найздаа тохож зэмлэх. Эсвэл та хэн нэгнийг үзэн яддаг байхад, бусад хүмүүс таныг үзэн яддаг болохоор та тэр хүнийг үзэн яддаг болж байгаа юм.
Фантаз - Хүн стресс, түгшүүрээс зугтахын тулд өөрийн бүхий л асуудлаа үгүй болж байна, юм бүхэн сайн сайхан байна гэж хий хоосон бодолд автах үзэгдлийг фантаз хамгаалах механизм гэж нэрлэдэг. Хүн бүр энэ техникийг хэрэглэдэг бөгөөд түр амсхийх дажгүй арга юм. Харин хий хоосон бодлоосоо салмагц хүн санаа зовж эхэлдэг.
Регресс - Энэхүү хамгаалах механизм нь хүн бага нас руугаа ухран очиж, зан үйлийн хувьд бага насны хүүхэдтэй ижил хэлбэртэй болохыг хэлдэг. Бидний хувьд хүүхдүүд шиг цовхчин үсэрч, хашгирахын оронд хуруугаа хөхөх, хумсаа мэрэх зан үйл илэрч болно. Эсвэл ямар нэг асуудалд түгшүүрлэж байгаа бол хашгирах ч юм уу урвайж, унжийдаг. Эдгээр нь стрессийг түр зуурын гадагшлуулах үр дүнтэй юм.
Компенсаци - Хүсч байгаа зан чанартаа анхаарч, мөн хөгжүүлснээр өөрийн дутуу дулимаг байдалтайгаа зохицохыг копенсаци гэдэг. Жишээ нь, математиктаа тааруухан хүүхэд нийгмийн ухааны хичээлдээ илүү шаргуу суралцах ч юм уу эсвэл аль нэг үйл ажиллагаагаар ялгарахыг хэлж байгаа юм. Энэхүү тэгшигтгэгчийн нөлөө бүхэлдээ үйлчилдэггүй. Учир нь төрөлхийн сул дорой байдлыг арилгаж чадахгүй.
Рационалици - Бодит үнэн гэхээсээ илүү шударга мэт харагдах гэж шалтаг хайж байгаа үзэгдлийг рационалици хамгаалах механизм гэдэг. Жишээ нь, шалгалтандаа муу авсан оюутан  бусдадаа сурч чадаагүй гэж үнэнээ хүлээн зөвшөөрөхөөс илүү лекцийн тэмдэглэлээ алга болгосон, өвчтэй байсан гэх зэрэг шалтаглан хэлдэг.
Шилжилт - Хүний түрэмгийлэл, дайсагнал нэг чиглэсэн зүйл рүү гэхээсээ илүү хэн нэгэнд эсвэл обьектод чиглэхийг шилжилт гэдэг. Жишээ нь, бид ажил дээрээ хүнд хэцүү асуудалтай байсан бол гэртээ ирээд гэр бүлийнхэндээ уурлах, эгдүүцэх нь хамгаалах механизмын үйлчлэл юм.
Сублимаци - Хүн нийгмийн хүлээн зөвшөөршгүй шаардлага, хүслээ нийгмийн хүлээн зөвшөөрч болохуйц зан үйл рүү дахин чиглүүлэхийг сублимаци хамгаалах механизм гэдэг. Жишээ нь, тухайн хүн хүчирхийлэх дуртай бол цагдаа болох ч юм уу эсвэл хэн нэгнийг зодох дуртай бол боксчин болох, мөн бэлгийн хүчтэй дур хүсэлтэй бол үүнийгээ зураач, барималчин болгон орлуулж болдог.

Ашигласан материал: Psychology A Concise Introduction, Third edition, 1992, Terry F. Pettijohn

Л. Энхтүшиг