Ухамсаргүйг хэмжиж болдог уу
Бие хүний онцлог, зан чанар, түүнийг үнэлж тогтоон эмчлэх хэрэгцээ байдаг билээ. Бие хүнийг үнэлэх олон төрлийн онол байдаг. Харин Фрейд ухамсаргүйд явагдах бие хүний үйл ажиллагааг бага насны амьдралын туршлагатай холбож өөрийн онолоор мэдэгдэхүйц нөлөө үзүүлж чадсан. Гэвч психоаналитикч нар үнэлж тогтоох объектив арга зүйг орхигдуулан хүлээн зөшөөрөх-хүлээн зөвшөөрөхгүй, худал-үнэн гэх мэт асуултаар өнгөлөн далдлат хийдэг. Гэхдээ тэдгээр нь бидний хуурмаг зан, нуугдсан зөрчил, импульс зэргийг илрүүлэх ач холбогдолтой аргууд сэтгэл судлалын араг яс буюу анхны суурийг тавьсан юм.
Хэн нэг хүн тестэнд оролцогчдод тодорхой утгагүй стимул үзүүлж, тэдгээрийг дүрслэх, зохион яриулахын тулд асуулт тавьж проектив тест явагддаг. Стимул нь ямар ч утгагүй, оролцогч уншаад юуг ч хамаагүй тайлбарлаж, зөрчил, сонирхлыг илрүүлдэг. Хенри Мюррей 11 настай охиндоо өөрийн тестээ туршсан аж. Охинтойгоо тоглоом маягаар тест аван түүнийгээ "Хүн амины хэрэг" гэж нэрлэжээ. Тоглоомын өмнө үзүүлж байсан зурагнаас дараа нь үзүүлэх зурганаас хүүхдийн хүртэхүй илүү хүчтэй байлаа. Ийнхүү Мюррей зурагнаас хүүхдийн дотоод мэдрэмжийг илрүүлэх санаа авсан юм. Улмаар хэдхэн жилийн дараа "Thematic Apperception Test" буюу утга агуулаагүй зурганд түүх өгч яриулдаг тестийг танилцуулжээ.
Орчуулсан Л. Энхтүшиг
Ашигласан материал : Exploring Psychology, David G.Myers, 1996
0 comments: