Сэтгэц задлал явагдах ерөнхий зарчим


   Психоанализыг сэтгэц задлал гэж орчуулдаг. Нэгэн эрдэмтний ном дээр сэтгэц задлаг, эсвэл бусад ном зохиол дээр шууд утгаар психо-анализ, сэтгэц задлал гэх мэт янз бүрийн нэр томъёогоор хэрэглэгддэг юм билээ. Энэ удаад энэхүү онолын нэг бүрчлэн дурдахгүй. Харин ерөнхий зарчмыг ойлгомжтойгоор тайлбарлахыг хичээе.

Сэтгэц задлалын онол ерөнхий гурван чигийг баримталдаг.
- Сэтгэцийг оношлох, илрүүлэн таних арга зүй
- Хүний зан үйлийн тухай системчилсэн онол
- Сэтгэл зүйн, сэтгэл хөдлөлийн өвчин эмгэгийг эмчлэх арга зүй

   Миний хувьд энэ онолыг учир шалтгааны онол гэж нэрлэмээр байна. Тэгэхлээр энгийн  кейс авч үзье. Фобия буюу стимулээс шалтгаалж айх мэдрэмж бөгөөд энэ юунаас ч шалтгаалж болно. Гэвч энэ эмгэг болсон хэлбэр юм. Нэгэн залуу эмэгтэйчүүдээс айдаг, зугтдаг, тэд түүнд огтхон ч таалагдаггүй. Харин үүний цаад шалтгаан юу байна гэдгийг олж илрүүлнэ. Өвчтөн ярих тусам түүний учир шалтгаан, өвчний шинж тэмдгүүд илэрнэ. Эцэст нь түүнийг бага байхад (3-5) настайд эх нь түүнд хатуу ханддаг байжээ гэж дүгнэлт хийнэ. Улмаар сэтгэл судлаач түүнд таарах эмчлэх техникийг сонгоод сэтгэл засал хийнэ гэх мэт учир шалтгааныг олох маягаар сэтгэц задлалын шинжлэх ухааны гол ойлголт оршино. Дээрх кейс дээр заавал ийм байх албагүй. Түүнийг ийм болгох янз бүрийн шалтгаан байж болно гэдгийг уншигч та ойлгоорой. Нэмж хэлхэд Фрейдийн үндэслэсэн сэтгэц задлалын онол дээр суурилсан хүний оюун ухаан, түүний хөгжлийн талаарх хамгийн багадаа 22 онол байдаг гэнэ.

Л. Энхтүшиг